Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа


Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос зохион байгуулсан “Хөдөлмөрийн үнэлэмж-Амьдралын баталгаа” жагсаал, цуглаанд оролцогчдоос энэ сарын 03-нд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд албан шаардлага ирүүлсэн юм. Уг шаардлагатай холбогдуулан тус Байнгын хорооны дарга Л.Энхнасан  МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа болон холбогдох албаны хүмүүсийг урьж уулзлаа.

ҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа албан шаардлагынхаа үндэслэлийг танилцуулж, эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойш гажуудал ихээхэн гарч, эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүй, эмч, ажилтнуудынхаа татвар, шимтгэлийг төлөх боломжгүй болсон хэмээв. Энэ мэт нөхцөл байдлыг үндэслэн дээрх жагсаал, цуглаанд оролцогчид салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6.0 хувьд хүргэх, төрөөс даадаг даатгуулагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 3.0 хувь болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг арилгаж, эмч, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ажил, үйлчилгээг бодитой үнэлж, норм нормативыг шинэчлэн, ажлын хувцас хэрэгслийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг байх зэргийг шаардлагадаа дурджээ.

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны үед орон нутагт томилолтоор ажиллахдаа аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, бий болсон нөхцөл байдлын талаар ойлголт авсан тухайгаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан танилцуулаад, ҮЭХ-ны албан шаардлага, түүнд дурдсан асуудлуудын талаар ярилцаж ойлголцох, гарц гаргалгааг хамтран хайх зорилгоор энэ уулзалтыг хийж байна гэсэн юм. Уулзалтад Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Лувсан, Сангийн яам (СЯ)-ны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга У.Бат-Очир, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Хөдөлмөрийн бодлогын газрын мэргэжилтэн Ш.Гэрэлцэцэг нар оролцож, ҮЭХ-ны шаардлагад дурдсан асуудлуудаар товч тайлбар өгсөн юм. ЭМЯ-ны газрын дарга Л.Лувсан салбарын нийт өр, авлага, Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын сангийн орлого төвлөрүүлэлт, тасалдал, эмч, ажилтнуудын дундаж цалингийн тухай болон өр шийдвэрлэх талаар явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулав. Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг жил ирэх тутам нэмэгдүүлж буйг дурдаад, ялангуяа нийгмийн суурь үйлчилгээний зардлыг унагахгүй байх, ахиулах бодлогыг Сангийн яам баримталж байгааг онцоллоо. ГБХНХЯ -ны мэргэжилтэн Ш.Гэрэлцэцэг төрийн албан хаагчдын цалинг 2024 онд үе шаттай нэмэгдүүлсэн болон ирэх 2025 оны нэгдүгээр сараас 6.0 хувиар нэмэгдүүлэхээр болсон талаар мэдээлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэхээр ажиллаж байгаа талаар тайлбар өглөө.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, хэрэгжилтийн явцад гарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд яамд болон холбогдох талууд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэж, Байнгын хороо болон эрүүл мэндийн салбарын төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18