Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал аж ахуйн салбарын сайн туршлагыг нэвтрүүлнэ


Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавих ажлын хэсгийг 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай Булган аймгийн “Аварга фермер” Жереми Тийссэнийг хүлээн авч уулзлаа.

Т.Жереми нь 31 жилийн өмнө Монголд ирж суурьшин иргэдэд хүнсний ногоо тарих сургалт явуулж эхэлсэн бөгөөд газар тариалан, махны чиглэлийн фермер эрхэлдэг. Жилд 70 мянган тонн орчим махыг зах зээлд нийлүүлж, орон нутгийн төсөвт 77.2 сая төгрөгийн татварын орлого оруулж ирсэн туршлага болон төслөө танилцуулав. Тухайлбал, монгол үхрийн махны чанар, амт бусад улс орныхтой харьцуулшгүй сайн тул дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж, гарц бий гэдгийг онцоллоо. Тэрээр нэг үхрийг тэжээж, зах зээлд нийлүүлэхэд есөн сарыг зарцуулдаг бол бусад малчин хоёр жилийг зориулж байгаа нь ихээхэн зардал, эрсдэл үүсдэг учраас нэгдэж, хоршиж ажиллах нь илүү өгөөжтэй гэв.

Бэлчээрийн даац хэтэрч, уламжлалт мал аж ахуйг ухаалаг шийдлээр, байгаль цаг уурын нөлөөллөөс ангид өсгөж, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх арга туршлагын талаарх фермер Т.Жеремийн саналыг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн гэдгийг УИХ-ын гишүүн М.Мандхай илэрхийллээ.  Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, гарал үүслийн баталгаатай, эрүүл, чанартай махыг хэрэглэгчдэд нийлүүлж байгаа туршлагаасаа бусад аймаг, сумдын малчдад хуваалцахыг дэмжинэ гэлээ. “Шинэ хоршоо”-ны хоршоологчдыг тогтмол мэдлэгжүүлж, чадавхжуулах нь үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихэд онцгой ач холбогдолтойгоос гадна малын ашиг шим нэмэгдэж, агро-бизнес хөгжих, хөдөө аж ахуйн экосистем бүрдэх бүрэн боломжтой гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18