“Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга ба хэрэгцээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Ёс зүйн хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга ба хэрэгцээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.10.15) зохион байгууллаа.  Энэ оны 04 дүгээр сард УИХ-аас баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-т бүх шатны төрийн албан хаагчдыг ёс зүйн багц цагийн цахим сургалтад жил бүр хамруулна гэж заасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд цахим сургалтын сэдэв, агуулгыг тодорхойлохын тулд Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Ёс зүйн дэд хороод, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцсон юм. 



Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлсэн үгэндээ, төрийн албаны үнэт зүйлсийг хэвшүүлж, мэргэшсэн, тогтвортой байдлыг дээшлүүлэхийн тулд бүх шатны төрийн албан хаагчид ур чадвар, хариуцлага, ёс зүйн манлайллаар түүчээлэх ёстой гэдгийг тэмдэглэв. Тэрбээр төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг сахиулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлага хүлээлгэх, мөн соён гэгээрүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ. Түүнчлэн энэ удаагийн парламентаас дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” шинэтгэлийн хүрээнд хүн төвтэй, иж бүрэн зохицуулалттай, цаг үеийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчныг цогцлоосноор нийгэмд шударга ёс тогтож, авлига, албан тушаалын гэмт хэргээс үүдэлтэй аливаа зөрчил буурна гэж тодотголоо. 



Байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэхдээ, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, улмаар Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус байдлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж буйгаа дурдсан юм. Хэлэлцүүлэг “Ёс суртахууны төлөвшил ба Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын арга зүй”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга” зэрэг үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ. 



Төрийн албаны ангиллаас хамааран 6 өөр зорилтот бүлэгт чиглэсэн, нийт 48 цагийн цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулсан тухай Ёс зүйн хорооны гишүүн, доктор Ч.Эрдэнэчимэг танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс сургалтын агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ болон үр дүнг тооцох аргачлалын талаар асуулт асууж, саналаа хэлцгээсэн юм. Тэд ёс зүйн манлайллаар дамжуулан байгууллагын соёлыг төлөвшүүлснээр төрийн албаны үнэлэмж төдийгүй иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдэгт санал нэгтэй байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18