Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны чуулга уулзалтад оролцож байна


Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болж байна.


Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Хосбаяр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцож байна.


ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалт нь Нэгдсэн хэлэлцүүлгийн үндсэн сэдвийн хүрээнд үр дүнгийн баримт бичиг батлах бөгөөд ОУПХ-ны бүтцийн бүх байгууллага болох Удирдах зөвлөл, Байнгын хороод, Парламентын гишүүдийн хүний эрхийн болон Ойрх Дорнодын асуудлаарх хороод, Эмэгтэй парламентчдын форум болон Залуу парламентчдын форум тус тус болох юм.

Энэ удаагийн чуулга уулзалтын Нэгдсэн хэлэлцүүлэг “Тайван, тогтвортой ирээдүйн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацыг уялдуулах нь” үндсэн сэдвийн хүрээнд өрнөж, ОУПХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчдөд шинэ технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан ашиглалтын эрсдэлийг бууруулах, нөгөөтээгүүр ашиг тусыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөх, санал солилцох, парламент хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх талбар бий болгохыг зорьж буй аж.


Чуулганаар “Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсонд хиймэл оюун ухааны нөлөөлөл” сэдэвт онц байдлын асуудал болон Ардчилал, хүний эрхийн байнгын хорооноос хэлэлцсэн асуудлаар тогтоол батална. Мөн ерөнхий мэтгэлцээний  сэдвийн хүрээнд үр дүнгийн баримт бичиг батлах юм.

Дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо /Inter-Parliamentary Union/ нь анх 1889 онд Франц Улсын нийслэл Парис хотноо байгуулагдсан бөгөөд өдгөө 180 жинхэнэ болон 15 хавсарга /бүс нутгийн парламент/ гишүүнтэй.


ОУПХ нь улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган, парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах, парламентын үйл ажиллагааг сайжруулах болон түүний салшгүй хэсэг болох хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой.


Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал ОУПХ-нд 1962 онд гишүүнээр элссэн. 1990-ээд оны эхээр Монгол Улс улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжин, ардчилсан Үндсэн хуулийн дагуу анхны байнгын ажиллагаатай парламентыг байгуулснаар Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан. Үүний нэг тод жишээ бол Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хооронд 2022 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрх болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хамгаалах баталгааг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн нэг чухал ажил нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ”-ний ажил юм. ОУПХ-ны боловсруулсан аргачлалын дагуу Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болсон бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болсноороо онцлогтой  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18