УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Британийн парламентын ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Хосбаяр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр Ассамблей болон Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцож байгаа билээ.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2024.10.15) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Их Британи Улс өнгөрсөн 07 дугаар сард парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж, Нийтийн танхимын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчид болон Лордуудын танхимын гишүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулиа мөн энэ оны 06 дугаар сард амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу анх удаа таван нам, эвслийн төлөөллөөс 126 гишүүн сонгогдсныг тэмдэглээд, сонгуулийн дүнд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн тоо 32, нийт гишүүдийн 25.4 хувийг эзэлж байгаа нь монголын парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гэлээ. Мөн Улсын Их Хурал дахь Монгол-Британийн найрамдлын бүлэг өнгөрсөн 09 дүгээр сард албан ёсоор байгуулагдсыг дурдав.

Түүнчлэн, өмнө нь хойшлогдсон Их Британийн парламентын төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айлчлал энэ удаад амжилттай хэрэгжиж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэл дүүрэн байна хэмээлээ.

Их Британийн парламентын төлөөлөгчдийн ахлагч, ОУПХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Собел монголын парламентын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах завшаан гарсанд баяртай байна гээд, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэсэн Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцах зорилтын хүрээнд Монгол Улсад хийх айлчлалыг хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Талууд энэхүү айлчлал хоёр талын цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болно гэдэгт санал нэгдэв.

Мөн өдөр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө