Төрийн айлчлал, цаг агаарын сэрэмжлүүлэгтэй долоо хоног


Найрын дугараа цөөн биш ч намрын сар найм биш. Байгаль дэлхийн араншин хөдөлж  өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цочир хүйтэрч өвлийн жавар, хаврын хахирыг сануулаад авлаа. Долоо хоногийн сүүлчээр дотуур өмдөө сураглаж гадуур ажлаа санасан улс цахим ертөнцийг хөгжөөж,  улс орны бүтээн байгуулалт Улаанбаатарын зам, харгуйн ажлууд урам зоригтой урагшлан эрчимжив. 

Цаг уурын байгууллагаас энэ оны арванхоёрдугаар сар, ирэх оны нэгдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Огцом дулаарах эргээд огцом хүйтрэх байгалийн үзэгдэл энэ өвөл олон жилийн дунджаас илүү ихээр ажиглагдаж байгааг анхаарууллаа. Энэ нь цас их орсон бүс нутагт “Төмөр зуд” нүүрлэх аюул байгааг анхааруулж байгаа юм. Үнэг шиг мартамхай л биш бол өнгөрсөн өвлийн гашуун сургамж өнөө жил ч тохиож мэднэ гэдгийг цаг уурын байгууллагаас өгсөн мэдээ өгүүлж байгаа юм. Энэ долоо хоногийн баасан гаргаас нийт нутгаар их хэмжээний цас орж, нутгийн хойд болон баруун хэсгээр цасан бүрхүүл тогтохоор байгааг сэрэмжлүүлж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын эзгүйд Австралийн Холбооны улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монгол Улсад айлчиллаа. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн холбооны улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Уулзалтын үеэр талууд Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж байгааг харилцан тэмдэглэв.  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австрали улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянсын айлчлал нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулахаар ажиллаж байгааг талууд сайшаан тэмдэглэв.
Австралийн холбооны улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин тэлж байгааг онцлов. Австрали улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс сурган хүмүүжүүлэх салбарт арвин туршлагатай хүний хувьд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд цаашид Монголд хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жендэр, иргэний нийгмийг чадавхжуулах Австралийн төслүүдийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд Австралийн Парламентын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлэхээ онцлов.  


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Австрали улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нарын өргөтгөсөн уулзалт нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулах зорилтод чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон гэдэгт талууд санал нэгдэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн холбооны улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно  гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Австралид Монголын 6000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцаж, тус улсын 60 гаруй аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцааны цар хүрээ тэлж байгаагийн тод жишээ гэдгийг  Ерөнхийлөгч онцоллоо. Иргэд хоорондын солилцоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэх болсныг сайшаав.
Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэлийг тууштай хийж байгааг онцоллоо. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сард зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” уриатай Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Австралийн Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Австрали, Монголын иргэд хоорондын харилцаа, холбоо улам бэхжиж байна. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр монголчуудад (гэр бүлийнхээ хамт) Австралид сурах боломж олгожээ. Австралийн сайн дурын ажилтнууд олон жилийн өмнөөс Монгол Улсад ажиллаж эхэлсэн юм. 2002 оноос хойш 250 гаруй Австрали мэргэжилтэн сайн дураараа Монгол Улсад ирж ажиллан, тус улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан байдаг. Мөн бизнес түншлэл Австрали, Монгол хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлж байгаа юм. Монголд олон тооны Австрали иргэн амьдардаг бөгөөд богино хугацааны томилолтоор ирж очиж буй Австрали иргэдийн тоо мянгаас буурахгүй байгаа юм. Австралийн 50 орчим компани Монгол Улсад салбартай байдгийн дотор уул уурхайн салбарт ажилладаг Австралийн томоохон компаниуд бий.  
Австрали, Монгол Улс нь батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг олон салбарт бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлаар хамтран ажилладаг. Олон улсад энхийг сахиулах, аюулгүй байдал хангах үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл байсаар ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Австрали, Монгол Улсын цэргийн алба хаагчид мөр зэрэгцэн үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Түүнчлэн хоёр улс Ирак, Афганистанд явуулсан эвслийн үйл ажиллагаа, Косово, Сиерра Леоны энхийг сахиулах ажиллагаанд албан хаагчдаа оролцуулсан билээ. Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих хамтарсан цэргийн сургуулилалтад Австрали улс оролцдог билээ.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө