​ Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэг түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай боллоо



Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Махвалын Цэнд-Аюушийг сонголоо.  Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэг түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болж байгаа аж. М.Цэнд-Аюушийн хувьд  2020-2024 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан бөгөөд энэ удаагийн орон нутгийн сонгуульд дүүрэгт дахин нэр дэвшин өрсөлдөж, хоёр дахь удаагаа иргэдийн итгэлийг хүлээн  ялалт байгуулснаар ийнхүү бүлгийн даргаар ажиллахаар болж байна.  2020-2024 оны дүүргийн МАН-ын бүлгийн даргаар ажилласан  Д.Хосбаяр  түүнд  МАН-ын бүлгийн тамгыг нь гардуулан өгч, амжилт хүслээ. Мөн хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Баттөр, ИТХ-ын даргаар Б.Золбоо  нарыг дэмжсэн юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр  Сонгинохайрхан  дүүргийн МАН нийслэл, дүүрэгтээ 100 хувийн ялалт байгуулсан билээ. Энэ удаагийн дүүргийн ИТХ-ын 43 төлөөлөгчийн 42 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Сонгинохайрханчуудын хувьд “Жендэрийн мэдрэмжтэй дүүрэг” гэдгээ харуулж чадсан үзүүлэлт болсон юм.  



0
angry
1
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18