УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзав


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австралийн Парламентын Сенатын Танхимын Ерөнхийлөгч С.Лаянсын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг цохон тэмдэглэв.

Цаашид хоёр талын харилцааны түвшинг шат ахиулж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, бодлогыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа тэрбээр илэрхийлэв.

Элчин сайд К.Смит Австрали Улс нь сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний туршлага, технологийг экспортлох замаар бүс нутгийн эрчим хүчний шилжилтийг дэмжин ажиллаж байгааг мэдээлэв. Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид удахгүй Сидней хотноо болох Олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар тусгай арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг сайшааж, энэхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцож, Монгол Улсыг сурталчлан таниулах, цаашлаад хоёр талын эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.

Түүнчлэн,  иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулахаар ажиллаж байгаа нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бүрэлдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 44 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө