М.Мандхай: ХХААХҮЯ ирэх онд хувийн хэвшилд 554 тэрбум төгрөгийн татаас олгохоор төсөвлөжээ


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 25-нд хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, НДС-гийн болон ЭМДС-гийн 2025 оны төсвийн тухай  төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хэлэлцлээ. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.  

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-ХХААХҮ-ийн сайдын урсгал зардал 2025 оны төсвийн санал дээр өмнөх оны төсвийн тодолтголоос нийт 188.7 тэрбум төгрөг буюу 26.4 хувиар, 2023 оны гүйцэтгэлтэй харьцуулбал 541 тэрбум төгрөгөөр буюу 150 хувиар  нэмэгдсэн. Энэ зардал өсөх болсон шалтгаан нь урсгал зардал болон улсын төсвөөс хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас нэмэгдсэн. 

Хувийн хэвшлийнхэнд 2023 онд 117.2  тэрбум, 2024 онд 337.4 тэрбум төгрөг тус тус төсөвлөж олгосон бол  2025 оны улсын төсвийн төсөлд 554 тэрбум төгрөг буюу хагас их наяд төгрөг тусгажээ. 

Улсын төсвөөс өгөх татаас жил бүр өсөн  нэмэгдэж байгаа нь иргэн, аж ахуйн нэгж бүрийг бүрэн хамарч чадаж байна уу. Ингэж татаас олгосноор хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт  яг ямар бодитой өсөлт нэмэгдэх вэ.

Урсгал зардал дотор анхаарал татах гурван ангилал байна. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид 98.7 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 7.7 тэрбум төгрөг, норматив зардалд 28.6 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Энэ тоо нэмэгдсэн шалтгаан юу вэ? Норматив зардлын задаргааг энэ оноос харах боломжгүй байна.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Улсаас энэ салбарт төрийн оролцоог бүх хүрээнд хязгаарлаж байна. 100 хувь хувийн хэвшлийг дэмжинэ. Энэ бүх мөнгө хувийн хэвшилд очно. Цар тахлын үеийг эргэн санаарай. Нэг сарын хугацаа алдахад Монгол Улс картын бараанд орсон. Хүнсний аюулгүй байдал ийм сул байсан.

Тиймээс уул уурхайн  таатай мөчлөгийг ашиглаад богино хугацаанд хувийн хэвшилдээ бүх талын дэмжлэгийг өргөн хүрээнд өгч байгаа. Мал аж ахуй, газар тариалан хоёроос хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл гол түүхий эд авдаг.

Надад 5.9 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт бий. Үүнд хөдөө аж ахуйн шинэчлэлийн арга хэмжээ байхгүй. Бид мөн адил олон улсын хандивлагч байгууллагатай хамтарч цахим хөдөө аж ахуй гэх нэгдсэн платформыг хөгжүүлж байна. Малчны хотонд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, тоо мэдээлэл нийтэд ил байх юм.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хөдөө аж ахуйн салбараас ноос, арьс шир, хүнсний ногоо, сүү, улаан буудай гэсэн таван төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал өгдөг. Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний урамшуулал хамгийн сайн үр дүнгээ өгч байгаа.

ХААХҮЯ-ны урсгал зардал гэхээр яамны ажилчдын урсгал зардал гэж ойлгож болохгүй. Энэ нь тус яамнаас улсын хэмжээнд хэрэгжүүлж буй дөрвөн том хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа гэсэн үг.

 

 


0
angry
2
care
0
haha
4
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18