Инновац нэвтрүүлж, стратегийн үйлдвэрлэлээ тэлэх загвар аймаг ДАРХАН-УУЛ



Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо шинэ жарандаа дарханчуудын дархан итгэлийг бататгасан амжилтаар угтлаа. Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо хоёр жилийн өмнө 60 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж, дараагийн шинэ жарны бодлого, зорилтоо дэвшүүлсэн байдаг. Улс  төрийн намын бүх шатны сонгуульд ялалт байгуулснаар бодлого, зорилтоо хэрэгжүүлдэг. Тэгвэл 60 жилийн түүхтэй Дархан-Уул аймгийн МАН-ын  хороо 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан амжилтаар хоёр дахь жарныхаа гарааг эхлүүлж байна. 
Үндсэн хуулийн 2024 оны парламентын сонгууль бүсчилсэн тойргоор явагдсан. Төвийн бүс болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг УИХ-ын 10 мандаттай. Энэ бүсээс  МАН-аас Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Б.Энхбаяр, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Г.Дамдинням, С.Лүндэг, Ч.Ундрам нарын долоон эрхэм УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. 

Тэгвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуульд Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо амжилттай оролцож, Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатаас 24-д нь ялалт байгуулжээ. Түүх сөхвөл, ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос Дархан-Уул аймгийн МАН-ын хороо орон нутгийн найман сонгуулийн долоод нь ялалт байгуулсан байдаг. 1990 оноос өмнө жилүүдэд буюу тухайн үед ганц нам төрийн эрх барьж байсан үе. Тодруулбал, хуучнаар  МАХН төр, засгийн эрх барьж байх үедээ найрамдлын Дархан хотыг байгуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн хөгжлийн  түүх бол бүхэлдээ Монгол Ардын Намын түүхээр зузаатган явж байна. 


Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хорооны өнгөрсөн дөрвөн жил дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилт хэрэгжиж, төвийн бүсийн тулгуур төвд улсын болон орон нутгийн төсвөөр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд дарханчуудад хүрснийг сонгуулийн ялалтаар нь тодотгож болно. Тийм ээ, өнгөрсөн жилүүдэд  шинээр 110 км авто замыг тавьж, гэр хорооллын багуудыг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгож, 604 хяналтын камер суурилуулж,  дахин төлөвлөлтийн хүрээнд 60 айлын орон  сууцыг ашиглалтад оруулж, Залуус I, II орон сууцны хорооллын төслийг эхлүүлж, Ахмадын хөгжлийн төвийг орон нутагт анх удаа байгуулсан гээд хүндээ чиглэсэн хөгжлийн бүтээн байгуулалтын ажлыг дурдвал урт жагсаалт хөвөрнө. 


Шинэ сэргэлтийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажиллах төрийн албан хаагчдад гурван хувийн хүүтэй зээл олгох, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх компаниудад татварын таатай орчин бүрдүүлэх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу чиглэсэн суурьшил хамгийн их байгааг, дотоодын болон олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ тус аймагт зохион байгуулагдах болсон нь МАН-ын хороо бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлсний үр дүн. 

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Дархан-Уул аймагт эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх бодлого хэрэгжиж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын стратегийн гол яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймагт нүүн, суурьшиж үйл ажиллагаа явуулж байна. 


Ирэх дөрвөн жилд Дархан-Уул аймгийн Монгол ардын намын хороо  “Тогтвортой бодлого-тогтвортой хөгжил-Шинэ сэргэлт” мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймгаа хөгжүүлэх, дарханчуудын нийгэм, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн бодлогуудаа хэрэгжүүлэх юм билээ. 


Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрт туссан 14 мега төслөөс тус аймагт Гангийн болон Арьс ширний цогцолбор үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх юм. Тиймээс ч Дархан-Уул аймгийн МАН-ын хороо инновац, технологид суурилсан аж үйлдвэрийн төв болох зорилтоо дэвшүүлэн хэрэгжүүлэхээр гараагаа эхлүүлж байна. 
Ийнхүү Дархан-Уул аймагт хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлж, ажлын байр нэмэгдэн стратегийн түвшинд хөгжин, загвар хот болох  бодит зураглалыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажээ. 

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/


0
angry
1
care
0
haha
4
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 4 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 4 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 4 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 4 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 4 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 4 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр