Дархан хот Үйлдвэр технологийн парк, "Залуус" хорооллоор хүрээгээ тэлнэ


УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Шинэ сэргэлтийн бодлого – Бүсчилсэн хөгжлийн реформ” хэмээн онцолж, нийгэм, эдийн засгийг шинэчлэх цогц асуудлыг багтаасан МАН-ын амлалтууд Засгийн газрын 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх Мөрийн хөтөлбөрт тустай, шат дараатай биелж байна.

Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх, хүний хөгжлийн бодлого хэрэгжүүлж,  Баялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний гурван жилд гурван хувийн зээлийн хүүтэй, ипотекийн зээлийн зургаан хувийн хүүтэй хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
 “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл, аймаг, сумдын иргэд түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны төслийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүс бүрд төрөлжсөн эмнэлэг байгуулна.
Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулах бодлого баримтална. Шинээр зохистой ажлын байр, өндөр технологийн шинэ ажлын байрыг бий болгох төлөвлөгөө баталж, ажилгүйдлийн түвшнийг тууштай бууруулах бодлого баримтлана.
Боловсруулах аж үйлд­вэрийн талаар төрөөс баримтлах урт хугацааны стратегийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр байгуулна гэх мэт тодорхой заалттай хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу;

Дархан-Уул аймагт
Эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх хүнд үйлдвэр­лэл технологийн паркийг Дархан-Уул аймагт төрөл­жүүлэн байгуулах,
Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжих,
Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэм­жинэ.
Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуйн их сургуулийн хотхоныг Дархан-Уул аймагт байгуулна.
Дархан-Уул аймагт орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг шинээр барьж байгуулахаар төлөвлөсөн.
Харин Дархан-Уул аймгийн МАН-ын хороо  Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо;
  
Дархан хотын хүн амыг өсгөх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийслэл хотын төвлөрлийг сааруулах зорилготой Шинэ сэргэлтийн бодлогыг бүсчилж хэрэгжүүлнэ. 
Дэд бүтцийн тухайд Дархан-Уул аймаг 2024-2028 онд орон сууцны хорооллыг тэлж, дахин төлөвлөлтөд анхаарч ажиллана. Энэ хүрээнд “Залуус-1”, “Залуус-2” хорооллыг Дархан сумын 13, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт барина. 
Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчил­гээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолбор, үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжин хөгжүүлнэ.
Бүсийн хэмжээнд “Монгол ган” төсөлтэй хамт­ран ажиллаж, “Ган­гийн үйлдвэр” барьж байгуулахыг бод­логоор дэмжинэ.
Төвийн бүсэд Хөдөө аж ахуйн их сургуулийн нэгдсэн хотхон байгуулна.
Дархан арьс ширний цогцолборыг барьж дуусгана гэсэн зорилт тавин ажиллаж байна. 


Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18