Шинэ зууны түүчээ-залуустаа илгээх захидал



“Ард олны чөлөө, эрх дэлхий дахинаа наран мэт бадран, Монгол Улсын язгуур үндэс, эрдэм соёл ану дэлгэрэн мандах болтугай” гэсэн өөдрөг уриаг тэргүүн дээрээ залсан “Монголын үнэн” сонины анхны дугаар  хэвлэгдэн гарснаас хойш 104 он улирч, өнөөдрөөс эхлэн бид 105 жилийнхээ түүхийг бичиж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд “Монголын үнэн” сонин 24621  дугаар хэвлэн уншигч олныхоо гарт хүргэжээ.   Энэ 24621  дугаар бол монголчуудын 104 жилийн намтар, Монгол Улсын 104 жилийн түүх юм. “Монголын үнэн” сонинд ард олны эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хувьсгалчид эх орончид ажиллаж, язгуур үндэс, эрдэм соёлоо дэлгэрүүлэхийг хичээн зүтгэсэн нэрт соен гэгээрүүлэгчид, бичгийн их мэргэд эрдэмтэн судлаачид зохиол бүтээлээ туурвиж, үнэний төлөө үзгээ барьж, үгээ сийлж үлдээсэн юм. Үе, үеийн “Үнэн”-чүүдийн намтрыг сөхөж үзэхэд  өнгөрсөн зууны алдаа оноог, амжилт бахархлыг олж харж болно. Монголд 105 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Монголын үнэн" сониноос өөр байхгүй. Бас Монголд таван эрхлэгч нь хилс хэрэгт гүтгэгдэн цаазлагдаж, тавь гаруй сэтгүүлч нь хэлмэгдэн зовсон хэвлэл мэдээллийн байгууллага “Монголын үнэн” сониноос өөр байхгүй. Гашуун ч гэсэн энэ үнэн түүх. С.Буяннэмэх, Б.Намсрай, Ө.Бадрах, Ч.Самдан, Б.Наваан тэргүүтэй эрхлэгчид цэл залуугаараа хилс хэрэгт холбогдон цаазлагдаж, хожим бүгд цагаатгагдсан. Өвгөөдэй Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй бичгийн их мэргэд хэлмэгдүүлэлтийн сүүдэрт өртөж, хавчигдан, гадуурхагдаж амьдарсан намтар ч бас үнэн юм.  

Гэхдээ “Үнэн”-чүүд үгээ хумиж, үйл хэргээ зогсоогоогүй.  1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалыг оройлон манлайлж зуун дамнасан түүхийг бичсэн. Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, XX зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Цэвлээ тэргүүтэй ахмад сэтгүүлчид, дуурсах алдартай амьдарсан ахмад үеийнхэн маань 105 жилийн түүхийг өртөөлөн өнөөдөр бидэнд  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын хошой одонтой, төр засагтаа үнэлэгдсэн гавьяатай, түмэн олныхоо дотор дуурсагдсан нэртэй “Монголын үнэн” сониныг өв болгон үлдээсэн юм. Шарласан хуудас бүрдээ түүхийг нандигнан хадгалсан “Монголын үнэн”-ий түүхээр, бас Монголын хөгжил дэвшилд оруулсан их хувь нэмрээр залуучууд минь бахархаж яваасай хэмээн бид хүсдэг. Тийм учраас 105 жилийн ойн босгон дээрээс  шинэ зууныг  түүчээлэх залуустаа хандан энэхүү зурвасыг илгээж байна. Та нар бол “Монголын үнэн” сониныг хоёр дахь зуунд  нь хөтөлж аваачих гол хөтөч нь  юм.  Нийгмийг оюунлаг залуучууд манлайлж, шинэ түүхийг бүтээж байдаг.  “Монголын үнэн” сониноо захиалдаг, сониноо уншдаг, сонин дээрээ үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг уншигчид олшрохын хэрээр  “Монголын үнэн” сонины нас уртсаж, түүх зузаарах болно. “Монголын үнэн” сонины хамт олон ч бас залуучууд та бүхний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нийтлэлийн бодлогоо чиглүүлж, агуулгадаа өөрчлөлт шинэчлэлт хийхийг эрмэлзэж байна.  

"Үнэн" сонины түүх үеийн үед үргэлжилж, ард олны чөлөө, эрх дэлхий дахинаа наран мэт бадран, Монгол Улсын язгуур үндэс, эрдэм соёл дэлгэрэн мандах болтугай.

Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18