Мэндчилгээ


Монголын үндэсний тусгаар тогтнол, хүн ардын энх амгалан амьдралын төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн манлайлагч болон замчилж яваа “Монголын үнэн” сонин үүсэн байгуулагдсан 105 жилийн ойг тохиолдуулан үе үеийн удирдлага, хамт олон болон түм түмэн уншигчдад нь баярын мэнд хүргэе.  
Одоогоос зуу гаруй жилийн тэртээ Монгол Ардын Намыг үүсгэн байгуулах үзэл санааны бэлтгэлийг хангах нийгмийн захиалгаар “Монголын үнэн” сонин 1920 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр анхныхаа дугаарыг уншигчдадаа өргөн барьсан билээ. “Монголын үнэн” сонины гүйцэтгэсэн түүхэн үүргийг Монголын төр зүй ёсоор үнэлж, Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг удаа шагнасан байдаг. Энэ сониныг гаргахад Монголын шинжлэх ухаан, соёл, хэл бичгийн нэрт зүтгэлтэн Г.Навааннамжил, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, С.Удвал, Ц.Намсрай, Г.Дэлэг зэрэг аугаа хүмүүсийн үүрэг онцгой их. Хожмоо энэ сонины сэтгүүлчдээс анхны Хөдөлмөрийн баатар сэтгүүлч Л.Түдэв, эмэгтэй сэтгүүлчдээс анхны Ардын уран зохиолч Ш.Дулмаа нар төрөн гарсан Монголын сэтгүүлзүйн их уурхай юм. Зууны дараа “Монголын үнэн” сониноос сэтгүүлзүйн салбарын хоёр дахь Хөдөлмөрийн баатар тодрон гарсан нь Хорлоогийн Цэвлээ байлаа. Өдгөө ч энэ сонины хамт олон сэтгүүлзүйн үнэн байх зарчмаа баримтлан уншигчдадаа хүрсээр 24621 дэх дугаараа өлгийдөн аваад байна. Нийгмийн аль ч үед “Монголын үнэн” сонины хамт олон өмнөх үеийнхнийхээ залгамж чанарыг нэр төртэйгөөр авч явж уншгчдынхаа оюуны эрэлт хэрэгцээг хангахын төлөө хичээнгүйлэн ажилласаар ирсэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бахархаж байдгаа онцлон илэрхийлье.
Түүхт 105 жилийн ойтойгоо золгож байгаа “Монголын үнэн” сонины үе үеийн сэтгүүлч, ажилтнууд та бүхний үзэг нь хурц, үг нь мэргэн байхыг хүсэн ерөөе. 

МАН-ын Ерөнхий нарийн  бичгийн дарга Я.Содбаатар

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18