Мэндчилгээ


Монголын ууган улс төрийн хүчин Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын үнэн” сонин ардын хувьсгалын үзэл санааг түгээн, эх орончдын дуу хоолой болон тэртээ 1920 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр анхны дугаараа гаргаснаас хойш өнөөдөр 105 дахь жилийн түүхээ бичиж байна.
1920 оноос хойш тус сонин нь Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, эх оронч үзэл, ард олны хүсэл эрмэлзлийн түүхийг тээж, соёл, улс төрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын ууган хэвлэл юм.
Орчин цагийн Монголын сэтгүүлзүйн хөгжлийн эхлэлийг тавилцсан “Монголын үнэн” сонин бол 1921 оны Ардын хувьсгалын уриалан зоригжуулагч болсон төдийгүй ард түмнийг соён гэгээрүүлэгч, улс орны хөгжил, бүтээн байгуулалтыг сурталчлан таниулагч, ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг оюун санааны хувьд бэлтгэгч байж, олон түмнийг үнэн бодит мэдээллээр шуурхай хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсээр өнөөдрийг хүрсэн билээ. 
Тус сонинд монголчуудын бахархал болсон үе үеийн бичгийн их мэргэд, эрдэмтэн судлаачид, авьяас билигтнүүд ажиллаж, уран бүтээлээ туурвиж ирсэн бахархам түүхтэй. Өнөөдөр ч энэ уламжлал тасраагүй үргэлжилж байна.
Монголын ард түмний сүүлийн 100 гаруй жилийн аж амьдрал, амжилт бүтээл, алдаа оноо бүхнийг сонины хуудаснаа баримтжуулж, иргэддээ шинэ сонирхолтой мэдээ мэдээллийг цаг хугацаатай уралдан түгээх үүргийг тасралтгүй гүйцэтгэсээр ирсэн үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчид, ажилтан албан хаагчид болон уншигч, захиалагчид Та бүхэнд “Монголын үнэн” сонины 105 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 
“Монголын үнэн” сонин иргэд, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээж, шинэ цагийн түүхийг үргэлжлүүлэн бичихэд манлайлсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. 


Монгол Ардын Намын дарга, 
Монгол Улсын Ерөнхий сайд           
Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18