Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА

unen
1 цагийн өмнө

УИХ 2025 оны улсын төсвийг энэ сарын 8-нд баталсан. Түүнээс хойш 11  хоногийн дараа буюу өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцаж үзээд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ.

Төсвийн тухай хуульд хориг тавих тухай үндэслэлүүд:

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзсан, валютын улсын нөөц, төсвийн хуримтлалын нэмэгдүүлж, өрийг бууруулах алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын стратегийн нөхцөл байдал хэлбэлзэлтэй цаг үед үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв батлах нь нийт ард иргэд, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Энэ нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, боломжийг нэмэгдүүлэх, иргэд, ААН, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно.

УИХ 2025 оны төсвийн төслийг батлахдаа төсвийг үр ашигтай хэмнэлттэй байх, олон нийтэд нээлттэй байлгах, нийтэд ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй байдлаар мэдээлэх, зорилт нь макро эдийн засгийн татвартай орчныг бүрдүүлэх, инфляцыг хязгаарлахад чиглэсэн байх, төсвийн хөрөнгийн хуваарилалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгаа тул бүхэлд нь хориг тавьжээ.

Засгийн газрын 2024-2028 оны төлөвлөгөөнд тусгасан төвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, өрийн тусгай шаардлагыг хангаж ажиллахыг сануулжээ.

Монгол Улсын төсвийн тухай хууль тогтоомжууд нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчиж байна. Тодруулбал, Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ гэж хуульд заасан байдаг. Гэтэл 2025 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй байхад УИХ нь төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж байгаа нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгож байна.

Тиймээс төсвийн тухай хуулийг дахин засаж залруулж, батлахыг үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 21 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18