SDY Calling you...

unen
2 цагийн өмнө

Газар нутаг, хэл соёл, өссөн орчин, эзэмшсэн мэргэжил, хүсэл сонирхол ондоо ч илүү сайхан ирээдүйг бүтээх хүсэл зорилго нэгтэй залуучуудын хамгийн том нэгдэл болох  СДМЗХ-гоор сонин юутай вэ. Тэд энэ цаг үед хэрхэн суралцаж, нөхөрлөж, ажиллаж байна вэ.  Уншигч та бүхэнд SDY холбооноос  өнгөрсөн долоо хоногт  хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлаас дараах байдлаар багцлан хүргэж байна.

 

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 

СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. SDY холбооноос Дэвшилтэт хөгжлийн стратегид (PDS) туссан гадаад харилцааг өргөжүүлж, олон улсын түншлэл, хамтын ажиллагааг сайжруулж, залуучууд ур чадвар, туршлага солилцох ажлын хүрээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Вонтой уулзаж 2025 оны Хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд дээр санал солилцлоо.

 

 

“Улс төрийн намын санхүүжилт, түүний зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

 

SDY Фридрих-Эбертийн сантай хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Ноттингемийн Их сургуулийн Харьцуулсан улс төр судлалын Дэд профессор Фернандо Касаль Бертоа "Намын санхүү ба дүрэм" сэдэвт судалгаагаа танилцуулж, судалгааны талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Штефани Ханке болон SDY Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, SDY Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүд, SDY асаdemy-н сургагч багш нар оролцлоо

 

 

"SDY junior" клубийн анхдугаар хуралдаан болов

 

СДМЗХ-ны дэргэдэх “SDY junior” клуб үүсгэн байгуулагдах анхдугаар хуралд СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан нар оролцож PD стратегийн талаар танилцуулга хийж, залуучууддаа амжилт хүслээ.  Тус клуб нь “Generation Z” үеийн болон дараа дараагийн шинэ үеийн залуучуудын дуу хоолой болох, хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, залуучуудын дунд олон талт хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий нийт 35 Удирдах зөвлөлийн гишүүдтэй үүсгэн байгуулагдаж СДМЗХ-ны Бага хурлын гишүүн Г.Мандах ахлан ажиллахаар боллоо.

 

“Манлайлал 100” хөтөлбөрт 70 залуу хамрагдлаа

 

СДМЗХ-ны Дэвшилтэт хөгжлийн стратегийн /PDS/ Хувь хүний хөгжлийг дэмжих (PERSONAL DEVELOPMENT) зорилтын хүрээнд СДМЗХ нь Royal academy-тай хамтран гишүүддээ зориулан Төрийн удирдлагын Магистрын тэтгэлэгт #Манлайлал 100 хөтөлбөрийг долоо дахь жилдээ зарлаж нийт 70 залуу хамрагдлаа.  21 аймаг есөн дүүргийн салбар холбоодын гишүүддээ Рояаль Олон улсын их сургуулийн Төрийн удирдлагын ангид 50 хувийн хөнгөлөлттэйгээр суралцах боломжийг олгож байгаа юм.

 

“Мэдлэгт тэмүүл! Өөрийн оюунаа ашиглах зоригтой бай”

 

SDY  холбооноос санаачлан Соён гэгээрлийн эрин үеийн гол төлөөлөгч, ёс суртахууны болон ёс зүйн философийн салбарт голлох нөлөөг үзүүлсэн Германы философич Иммануэл Кантын мэндэлсний 300 жилийн ойд  зориулсан  нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.  SDY холбоо нь цаашид залуучуудын дунд идеалог болох уулзалт, хэлэлцүүлгийн улирал бүр  уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

SDY удирдлагууд БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 

SDY Ерөнхийлөгч Б. Пүрэвдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Галсан нар БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Шэнь Миньжюантай уулзлаа. Уулзалтын үеэр залуучууд солилцооны хөгжлийн хөтөлбөр, тэтгэлэгт хөтөлбөр болон хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

...................................................................

SDY-ын Дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Э. Болормаа “Шинэ сэргэлтийн бодлого 1.0” сэдвээр танилцуулга хийж чөлөөт ярилцлага өрнүүлэв.

 

“Парламент дахь үйл ажиллагаа хариуцсан хороо” анхны хурлаа хийлээ

 

SDY нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн VII Их хурлаараа PDS/Дэвшилтэт бодлогын стратеги/-ийг баталсан. Уг стратегийг хэрэгжүүлэх зорилгоор холбооны гишүүдийг хороодын зохион байгуулалтад оруулсан. Энэ удаад SDY-н Тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн ахалсан “Парламент дахь үйл ажиллагаа хариуцсан хороо” анхны хурлаа зохион байгуулж цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэлээ баталлаа.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 3 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22