Улс төрд манлайлагч залуу эмэгтэйчүүдийг бэлтгэж байна


СДМЭХ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Тус холбооны өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэмд эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, ялангуяа  улс  төрд эмэгтэйчүүдийн манлайлах чадварыг нэмэгдүүлж, оролцоог хангахад анхааран, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан билээ. Ойн баяраа амжилт бүтээлээрээ угтсан СДМЭХ-ны эмэгтэйчүүдийн байр суурийг хүргэж байна. 

Б.Ану-Үжин: Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш эрхийг хангахад анхаарч ажиллана 

/СДМЭХ-ны нийслэлийн салбар холбооны дарга/

 - Байгуулагдсан цагаасаа хойш тэргүүн, дэд тэргүүн, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, зөвлөх, 25 тэргүүлэгч, хяналтын хороо, есөн дүүргийн салбар холбоо болон түүний салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэй одоогийн байдлаар 200 гаруй эмэгтэйчүүдийн бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбоо нь Нийслэлийн МАН-ын хорооны үнэт зүйлийг удиртгал болгон, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн санааг нийгэмд гол чиглэл болгон үйл ажиллагаагаа явуулж, эмэгтэйчүүдээ улс төрийн чиглэлээр боловсруулан хөгжүүлэх, улс төрийн манлайллын оролцоог дэмжих, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн билээ.  Бидний зорилго бол улс төрийн бодлогод эмэгтэйчүүдийн эрх, боломжийг тусгах, тэдний дуу хоолойг сонсох, тэгш оролцоог хангах юм. Эмэгтэйчүүдийн улс төрд оруулах хувь нэмэр нь зөвхөн тэдний хувийн эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө биш, нийгмийн хөгжил, тэгш байдал, шударга ёсны төлөө тэмцэх тэмцэл бөгөөд Монгол Улсын хөгжлийн нэг хэсэг юм.

Монгол орны хүн амын талаас илүү хувь нь амьдардаг улсынхаа нийслэлд Нийслэлийн салбар холбооны тэргүүний хувьд ажлаа аваад удаагүй байгаа ч эмэгтэйчүүдийнхээ эрх, улс төр, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш эрхийг хангахыг төлөө анхаарч байна. Мөн энэхүү түүхэн мөчид нийслэл болон дүүргийн салбар холбоодоос “Эмэгтэйчүүдийн эрх – хүний эрх” гэсэн уриаг дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө цаашдаа тууштай ажиллахаа илэрхийлж байна. Эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүсэл, тэмүүллийг сонсох, тэднийг дэмжих, эрх чөлөөг нь хамгаалах нь бидний үүрэг билээ.


Ү. Оюунзул: СДМЭХ-ны гишүүнчлэлтэй эмэгтэйчүүд  хамтдаа өсөн дэвших боломжтой 

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзултай ярилцлаа.  Тэрбээр 2019-2020 онд СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 

-СДМЭХ эмэгтэй­чүүдийг нийгэм, улс төрд оролцуулах, манлайлагч бэлтгэхэд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 

-Монгол төрийн бодлогыг тодорхойлж, төр барьж байгаа нам бол 103 жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин болох МАН юм. МАН одоо 250 гаруй мянган гишүүнтэй, тэдний 50-аас илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг. Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч, ажиллаж буй МАН-ын гишүүн эмэгтэйчүүд СДМЭХ-ны гишүүд гэсэн үг юм. Тиймээс Монголын хамгийн том, өргөн цар хүрээнд, үр дүнтэй ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн холбоо бол СДМЭХ мөн. Манай холбооны гишүүнчлэлтэй эмэгтэйчүүд бүх шат, олон салбарт ажиллаж байгаа бусад эмэгтэйчүүдээсээ суралцаж, хөгжиж, олон боломжийг ажил, амьдралдаа нээж, хамтдаа өсөн дэвшихэд нээлттэй. Дээр нь иргэдийг төлөөлж, тэдний дуу хоолой болж улс төрд манлайлах, шийдвэр гаргах түвшинд хүрч сонгуульд өрсөлдөх, сонгогдох, ажиллах боломжийг нь нээж өгдөг. Улс төр хатуу, эмэгтэй хүн өсөн дэвшихэд хэцүү гэж ярьдаг ч МАН болон СДМЭХ-ээр дамжиж өөрийн манлайлал, ур чадвар, хийж бүтээснээрээ өөртөө карьерын зам нээж, бусдад үлгэрлэх бүрэн боломжтой. 
-Эмэгтэйчүүд улс төрд оролцоход ямар саад бэрхшээлтэй тулгардаг вэ? 
-Эмэгтэй хүн нийгмийн идэвхтэй, манлайлах, улстөрч байхад хэцүү, бэрхшээлтэй зүйл олон байдаг. Үүнийг дэлхий нийтээрээ л ярьж байна. Хувь хүн өөрөөс нь болон улс төрийн тогтолцооноос шалтгаалсан гэж асуудлуудыг хоёр хувааж үзэж болох юм. Эмэгтэйчүүд бид хувь хүн талаасаа бүх талаараа хөгжих, боловсрох, аливаад мэдрэмжтэй хандах, тууштай, хийж бүтээсэн зүйлтэй, товчхондоо бэлтгэгдсэн байх хамгийн чухал. Гэтэл ийм эмэгтэйчүүд аль ч намд тийм олон байдаггүй. Одоогийн УИХ болон Орон нутгийн мажоритар тогтолцоо буюу томсгосон тойрогт эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшихэд асар өндөр зардал, төсөв гарч байна. Үүнийг гаргаад, даваад гарах эмэгтэй улстөрчид цөөхөн байдаг. Нийгэм, тэр дундаа хэвлэл, олон нийтийн сүлжээний сөрөг үзэгдлийн дийлэнх нь эмэгтэй улс  төрчид, эмэгтэйчүүд рүү чиглэдэг нь урам зориг, сэтгэлзүйн хувьд биднийг маш их мохоодог зэргийг онцлон тэмдэглэе. 
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй­чүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд юунд анхаарах шаардлагатай вэ? 
-Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд МАН-ын үе үеийн УИХ-ын эмэгтэй гишүүд, СДМЭХ-ны удирдлагууд 30 жил идэвхтэй ажилласаар ирсэн. Тэдний ажлын үр дүн бол квот, намын жагсаалт, одоогийн УИХ-ын 30 гаруй эмэгтэй гишүүд. Тэгэхээр түүхэндээ байгаагүй ийм олон эмэгтэйчүүд төрийн бодлого тодорхойлж байх хугацаандаа нийгэмд ямар үр дүнтэй ажил хийж чадаж байгааг нь харах л үлдлээ гэж би бодож байна. 
Мөн хүн амын 50-аас илүү хувь, сонгогчдын 50-аас илүү хувь, МАН-ын гишүүдийн 50-аас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүд бид нэгдэн нягтарч, нэгийгээ дэмжиж, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байвал эмэгтэйчүүдийн манлайлал улс төрд төдийгүй, нийгэмд илүү нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. 
-Таныг  СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед “Ковид-19” дэгдсэн хүнд үе байлаа. Тухайн үед ажлаа юунд голлон чиглүүлж байсан бэ?
-Би 2019-2020 онд буюу Д.Сарангэрэл ерөнхийлөгчийн удирдлага дор СДМЭХ-ны ажлын албыг ахалж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байлаа. 
Энэ үед дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал "Ковид-19" гарч, бидний үйл ажиллагааг нэлээд хязгаарласан гэж хэлж болно. Холбооны ерөнхийлөгч маань Эрүүл мэндийн сайдаар ажиллаж, аюулт өвчнөөс сэргийлэх, тэмцэх багийг улс орны хэмжээнд ахалж байлаа. Тиймээс СДМЭХ улс орон даяар аян өрнүүлж, хандив тусламж босгож, хэдэн мянган амны хаалтыг эмэгтэйчүүд маань оёж, Улсын онцгой комисстоо хүлээлгэж өгсөн. 
СДМЭХ-ны шинэ удирдлагын баг бүрдсэн байсан учир дөрвөн жилийн ажлын төлөвлөгөөгөө өөдрөгөөр боловсруулж, Хүүхэд хамгааллын асуудал, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Архидалтын эсрэг ажиллахаар ажлуудаа эхлүүлсэн. Үүний үр дүнд улсын хэмжээнд нэг тэрбум гаруйхан төгрөг байсан хүүхэд хамгааллын зардлыг 4-5 дахин нэмэгдүүлж төсөвт суулгасан, харьяа агентлагийг үйл ажиллагааг сайжруулж, идэвхжүүлсэн. 21 аймаг, есөн дүүргийн удирдлагуудад шаардлага хүргүүлж, шийдвэр гаргах, бодлого тодорхойлох бүх шатанд хүрч ажиллалаа.  Дотооддоо салбар холбоодоо идэвхжүүлэх, гишүүнчлэлээ сэргээх, бүртгэлжүүлэх, урамшуулах, сургалт хөтөлбөрт хамруулах ажлуудыг идэвхжүүлсэн зэргийг онцолж хэлье.

Д.Баярсайхан: Эмэгтэйчүүд байгаа газар авлигад нэрвэгддэггүй 

Зураг дээр: баруун гараас Д.Баярсайхан


/ СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны даргааар 2006-2011 онд ажиллаж байсан/

-Би СДМЭХ-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар холбоог анх байгуулж байлаа. Энэ салбар холбоог  14 жил удирдахдаа  шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорилгоо болгосон.  Энэ зорилго манай холбооны дүрэмд байдаг. 2000 оноос хойш орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөлд  эмэгтэйчүүдийн тоо өссөөр ирсэн. Бид нийгмийн ажилтан, зохион байгуулагчаас эхлээд эмэгтэйчүүдээ бэлтгэдэг байлаа. Анх 1998 онд  Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ороод  2018 он хүртэл ажилласан. 
МАН-ын XXV Их хурлаар Д.Алтай даргын санаачилгаар тухайн үеийн эрэгтэйчүүдэд лобби хийж, намын дүрэмдээ УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь байхаар заалт оруулсан. Энэ их том амжилт байв. Тиймээс ч 2024 оны УИХ-ын сонгуулиар маш олон эмэгтэй гарч ирлээ. Эмэгтэйчүүд байгаа газарт авлигад нэрвэгддэггүй. 

Д.Уянга:  Эмэгтэйчүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана 

/ СДМЭХ-ны Чингэлтэй дүүргийн салбар холбооны дарга/ 

-Бид 30 жилийн түүхтэй СДМЭХ-гоо бэхжүүлж, цаашид олон эмэгтэйг хамруулах зорилт тавин ажиллаж байна. Дүүрэг, орон нутгийн түвшинд олон нийтийн сургалт, арга хэмжээнд тэр бүр хамрагдаж чаддаггүй эмэгтэйчүүддээ анхаарал хандуулна. Тэдгээр эмэгтэйчүүдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх, туслах нь бидний нэг зорилго юм. 
Гэртээ хүүхдээ асарч, нийгмийн харилцаанд орохгүй өөрийгөө орхигдуулж байгаа эмэгтэйчүүдэд түлхүү анхаарлаа хандуулахад бидний ажил чиглэнэ. Эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд нэмэгдүүлэхээр  залуу бүсгүйчүүдээр хүрээгээ тэлж байна. Бид саяхан салбар холбооны хурлаа зохион байгуулж, Тэргүүлэгч эмэгтэйчүүдийн 25 хувьд  20 гаруй насны залуусыг сонголоо. 

Н.Мэндбаяр: Асуудал биш шийдэл ярьж, нийгэмдээ сайн сайхныг түгээнэ

/СДМЭХ-ны Хан-Уул дүүргийн салбар холбооны дарга/

-СДМЭХ-ны Хан-Уул дүүргийн салбар холбоо “Тус найзууд” эмэгтэйчүүдийн бүлгэмийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргийн 25 хорооны 900 гаруй эмэгтэй энэ бүлгэмд гишүүнээр элсээд байна. Манай бүлгэм 20-45 насны гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулахыг зорьсон. Бид "Эрүүл идэвхтэй эмэгтэйчүүд" хөтөлбөрийн хүрээд бүжиг, эрүүл хооллолт зэрэг хөдөлгөөнтэй холбоотой арга хэмжээ зохион байгуулж, "Бизнес хамтрагч эмэгтэйчүүд" хөтөлбөрийн хүрээнд ногоо даршлах, давсан цэцгийн  сургалт зохион байгуулж, бүтээгдэхүүнээ борлуулдаг юм. "Жаргалтай ээж" хөтөлбөрийн хүрээнд гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд сургалт зохион байгуулдаг. Бид асуудал биш шийдэл ярьж, нийгэмдээ сайн сайхныг түгээхийг уриалж байна.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй­чүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр эмэгтэйчүүдээ чадавхжуулах үйл ажиллагаа явуулдаг.

 П.Сумъяажав: Залуу эмэгтэйчүүдээ дэмжин ажилладаг

/СДМЭХ-ны Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны салбар зөвлөлийн Тэргүүлэгч/

-Гэртээ хүүхдээ асарч байгаа эхчүүд, жижиг дунд бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд рүү үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд олон бий. Тиймээс бид бизнесийг нь хөгжүүлэх чиглэлд тулгуурлан ажиллаж, гаргалгааг нь гаргаж өгдөг. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал. Залуу эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, дэмжин ажиллах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг дэмжиж ажилласнаараа нийгэмд эерэг зүйлс олон болно гэж бодож байна. 

Д.Энхтуяа: Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь  тод томруун болжээ 

/СДМЭХ-ны үүсгэн байгуулагчдын нэг/

-Би СДМЭХ-ны анхны үүсгэн байгуулагчийн нэг гэж өөрөө бахархаж явдаг. Өнөөдөр манай холбоо  30 жилийн ойтойгоо золгож байна. Д.Алтай даргатайгаа хамтран энэ холбоог үүсгэн байгуулаад явж байлаа. Одоо эргээд харахад манай холбоо  эмэгтэйчүүдээ сайн сайхан явах суурийг сайн тавьж өгчээ. Залуу бүсгүйчүүд, эмэгтэйчүүд маань сайн хань, сайн ээж байхаас гадна төрийн, олон нийтийн ажилд манлайлан оролцдог болжээ. 30 жилийн өмнөх түүхийг сөхвөл, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо маш бага байлаа. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог сайжруулахын төлөө үе үеийн удирдлагууд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ойлгуулснаар өнөөдөр нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр  суурь тод, томруун болон гарч иржээ. Үүний үр дүнд ч шат шатны сонгуульт ажилд эмэгтэйчүүдийг өргөнөөр оролцуулдаг болсон байна. Улс төрд оролцож байгаа эмэгтэйчүүд нийгэмд өөрсдийн байр сууриа хэр зөв авч явах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Эмэгтэй хүн бүр ажлын байрандаа манлайлагч байх учиртай. Бүсгүйчүүд байгаа газар инээд хөөр  дүүрэн байдаг. Инээд баяслаас гадна ажлын үр бүтээл өндөртэй байгаасай гэж хүсэж байна.

Н.Энхбат

  Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 7 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 11 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 11 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23