Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсан 30 жилийн ойн баяр эдгээр өдрүүдэд тохиож байна. Тухайн үед 21 аймаг, нийслэлийн дүүргээс 70 гаруй төлөөлөгчийг сонгон Анхдугаар зөвлөгөөнөө хийснээр “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Хэдийгээр энэ байгууллага Монгол Ардын Намын дэргэд байгуулагдсан ч зорилго, хийж хэрэгжүүлэх ажлын үр дүн нь нийгэмд тустай, нийтэд хамааралтай байв.
Иргэний нийгмийн төлөвшилд эмэгтэйчүүдийн оролцоо санаачилгыг дэмжих, тэднийг улс төрд бэлдэх, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн нөхцөлд Монголын нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг зорьжээ. “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөний анхны тэргүүнээр Д.Алтай сонгогдон 16 жилийн турш ажиллахдаа үндэсний хэмжээний томоохон байгууллага болон өргөжсөн байна. Тэр цагаас хойш эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар сонгогдсон бөгөөд өдгөө УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна.
Энэ хугацаанд намын үзэл баримтлал, нийгмийн зайлшгүй өөрчлөн байгуулалтын онцлогтой уялдуулан эмэгтэйчүүдийн байгууллага нэрээ хэд хэдэн удаа сольсон. 1998 оны тавдугаар сард болсон эмэгтэйчүүдийн байгууллагын II чуулганаар Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо (МАСЭХ), 2010 оны аравдугаар сард зохион байгуулсан IV чуулганаар Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо (НАМЭХ), 2023 онд Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон шинэчлэгдэн Монгол Улсын хэмжээнд 21 аймаг есөн дүүрэг, 330 суманд 128 мянга орчим гишүүн дэмжигчидтэй намын дэргэдэх үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллага болжээ.
МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүд нэгдэн МАСЭХ –г байгуулснаас хойш тун удалгүй 1999 онд нийгмийн идэвхтэй эмэгтэйчүүдийн санаачилгаар тус холбооны нийслэлийн салбарыг байгуулснаас хойш 25 дахь жилтэйгээ золгож байна.
СДМЭХ-ны нийслэлийн салбар холбоо байгуулагдсанаасаа хойш тэргүүн, дэд тэргүүн, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, зөвлөх тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нийгмийн сайн сайхны төлөө бүтээлч хүмүүнлэг ажлуудыг зохион байгуулж нийслэлийн эмэгтэйчүүдээ удирдан чиглүүлсээр иржээ.
2000-аад оноос хойш мянга мянган эмэгтэйчүүдийг хамруулсан нийгэмд эерэг уур амьсгалын үрийг тарих, хүн рүүгээ, эхчүүд, эмэгтэйчүүд рүүгээ хандсан олон сайхан үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар ирснээс заримыг нь дурдвал “1000 ээж- 1000 сарнай” хүндэтгэлийн үйл ажиллагаа, ядуурлыг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо бичил төслийн уралдаан, богино хэмжээний “Ээж ээ” кино төслийн уралдаан, ТВ караоке уралдааныг гишүүд дэмжигчдийнхээ дунд явуулсаар ирсэн. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Хариу нэхдэггүй буянтан”, “Эх хүүхэд тогтвортой гэр бүл” чуулганыг зохион байгуулж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярыг тохиолдуулан “Нийслэлийн эмэгтэйчүүд” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 2011 оноос хойш хоёр жилд тутамд зохион байгуулсаар иржээ. Түүнчлэн үйл ажиллагаагаа улам өргөн далайцтай болгох зорилгоор гадаад харилцаагаа хөгжүүлэн Бээжингийн эмэгтэйчүүдийн холбоо, Канадын эмэгтэйчүүдийн холбооныхонтой харилцан, хамтран ажиллах болсон юм.
СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж байна
Ахлах зөвлөх: Д.Баярсайхан/НСДМЭХ 2006-2011 тэргүүн/
Зөвлөх: Б.Саранчимэг/ НСДМЭХ 2011-2024.04 тэргүүн/
1. Нийслэлийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбооны тэргүүн Б.Ану-Үжин
2. Дэд тэргүүн Б.Пүрэвсүрэн/Гадаад харилцаа, олон нийт хариуцсан/
3. Дэд тэргүүн Э.Ганчимэг/Санхүү хариуцсан/
4. Дэд тэргүүн Х.Цогцэцэг/Дүүрэг хариуцсан/
5. С.Золзаяа Баянгол дүүргийн дарга, НСДМЭХ Тэргүүлэгч
6 Б.Буянхишиг Багануур дүүргийн дарга, НСДМЭХ Тэргүүлэгч
7. Ч.Энх-Амгалан Баянзүрх дүүргийн дарга, НСДМЭХ Тэргүүлэгч
8. Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн дарга, НСДМЭХ Тэргүүлэгч
9. Д. Бэгзцэрэн Налайх дүүргийн дарга, НСДМЭХ Тэргүүлэгч
11 Н.Мэндбаяр Хан-Уул дүүргийн дарга, НСДМЭХ
Тэргүүлэгч
12 Д.Уянга Чингэлтэй дүүргийн дарга, НСДМЭХ Тэргүүлэгч
13. Ц.Алтанзаяа НСДМЭХ Тэргүүлэгч
14. Л.Ундрах НСДМЭХ Тэргүүлэгч
15. Г.Билгүүн НСДМЭХ Тэргүүлэгч
15. Х.Хосцэцэг НСДМЭХ Тэргүүлэгч
16. Д.Мягмарсүрэн НСДМЭХ Тэргүүлэгч
17 Б.Ариунжаргал НСДМЭХ Тэргүүлэгч
18. Г.Батцэцэг НСДМЭХ Тэргүүлэгч
20. Б.Баярцэцэг НСДМЭХ Тэргүүлэгч
21. Г.Өнөрцэцэг НСДМЭХ Тэргүүлэгч
22. Г.Шүрэнцэцэг НСДМЭХ Тэргүүлэгч
23. Э.Одонтуяа НСДМЭХ Тэргүүлэгч
24. C.Бадмаараг НСДМЭХ Тэргүүлэгч
25. Л.Алтантуяа НСДМЭХ Тэргүүлэгч
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна