Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын нарийн бичгийн даргатай уулзав


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үеэр тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойн мэндийг хүргэж, өнгөрсөн хугацаанд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар байгаль дэлхий, газар хөрсийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, үр дүнтэй ажиллаж байгаад Гүйцэтгэх нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ.


 
            Ерөнхий сайд Монгол Улсын төр, засгийн зүгээс хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрийн талаар товч танилцуулав. Монгол Улс Төв Ази, Зүүн Хойд Ази эсвэл Ази Номхон далайн орнуудтай бүс нутгийн түншлэл хөгжүүлэх замаар ган гачигт тэсвэртэй байдлыг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна.
 
            Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д өндөр ач холбогдол өгч, бэлтгэлийг эртнээс хангаж байгаад Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио талархал илэрхийллээ. Талууд СОР17 бага хурлыг Монгол Улсдаа 2026 онд амжилттай зохион байгуулж, энэ үеэр бэлчээрийн зохистой удирдлагын олон улсын эвсэл байгуулах боломжийн талаар санал солилцов.

Эх сурвалж: mongolia.gov.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.61.99
2024/12/07
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр