2.3 их наядын таналт хийснээр алдагдалгүй төсөв батлах боломж бүрдлээ



Засгийн газар алдагдалгүй төсөв батлахаар оруулж ирлээ. Тодруулбал, 2025 оны улсын төсвийг УИХ хуулийн хугацаанд багтаан баталсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч  бүхэлд нь хориг тавьсан юм. Үүний дагуу Засгийн газар ирэх оны төсвийг боловсруулахдаа  өмнөхөөс 2.3 их наядын таналт хийж оруулж ирлээ. Тодруулбал, төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0.7 их наяд  буюу нийт 2.3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна. Харин төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувиар бууруулахаар оруулж ирэв.  Үүнд хойшлуулж болох зардлууд буюу тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал зэрэг багтаж байна.

Төсвийн урсгал зардлыг бууруулахдаа Соёлын сайдын гурван арга хэмжээ, сургалт, семинар болон тээврийн үйлчилгээний зардал, зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлс, бусад зориулалт арга хэмжээний зардлуудыг нэн тэргүүнд хасахаар тооцсон байна. Тодруулбал, соёлын эрхийн бичиг, кино урлагийг дэмжих  зардлыг танах нь зүйтэй гэж үзжээ. Мөн тавилгын зардлыг 100 хувь хасахаар оруулж ирээд байна.  Улсын төсвөөс нийт 833 тэрбум төгрөг танасан бол гадаад зээлийн ашиглалтын дүнгээс 211.6 тэрбумыг хасаж, 669 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодорхой зардлуудыг бууруулахаар тусгажээ.


Ийнхүү эрүүл мэнд болон боловсролын салбарт таналт хийхгүй, хүүхдийн мөнгө, цалин тэтгэврийн нэмэгдлийг хасахгүй байхаар тооцоолсон бол  гадаад, дотоод томилолтын зардлаас авахуулаад Соёлын  сайдын төсөв дэх 18 тэрбумын үзвэр үйлчилгээний ваучер зэргийг төсвөөс хаслаа.  Түүнчлэн төрийн үр ашиггүй давхардсан чиг үүрэг бүхий ажлын алба, орон тоог цомхотгох, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үүний дагуу  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ.  Засгийн газар  улсын төсвийг  ДНБ-ний 35.2 хувьтай тэнцэхээр оруулж ирсэн нь  өмнөхөөс 2.3 их наядаар  бууруулан оруулж ирснээр алдагдалгүй төсөв батлах боломжийг бүрдүүлээд байна. Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарын зүгээс энэ сарын 4-нд дахин боловсруулсан төсвийн төсөл болон дагалдах хуулиудыг  яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан.  Монгол Улсын 2025  оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч  арваннэгдүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсныг УИХ  хүлээн авч,  29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар 2025 оны төсвийн төслийг энэ сарын 10-ны өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасны дагуу Засгийн газраас төсвийн төслийг ийнхүү дахин өргөн мэдүүлсэн юм.

Дахин боловсруулсан төсөвт эдийн засгийн өсөлтийг ирэх онд найман хувь байх төлөвтэй байгаа. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлнө хэмээн тооцжээ. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онд эдийн засаг 6.5 орчим хувийн өсөлттэй байна гэж тооцсон байна. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 7.2, 2026 онд тав, 2027 онд дөрвөн хувьд тус тус хүргэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж, хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх, төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм байна.

Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсруулжээ. Тухайлбал, гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ий  хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасны дагуу нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2025 онд 3.3, 2026-2027 онд хоёр хувьтай тэнцэж байгаа нь хуулийн холбогдох шаардлагыг хангаж байгаа юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ.


Б.Жавхлан: Төсвийн төсөлд өөрчлөлт оруулсан ч хөгжлийн томоохон зорилтуудаасаа ухрахгүй

УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусгасан шинэ цагалбарын дагуу  Засгийн газар хуулийн төслүүдийг дахин өргөн барьж буйг Сангийн сайд Б.Жавхлан дурдаад төсвийн төсөлд өөрчлөлт орж буй хэдий ч хөгжлийн томоохон зорилтуудаасаа ухрахгүй гэдгийг онцолж байна. Тэрбээр дахин боловсруулан өргөн барьсан төсвийн төслийн талаар "Нийт 2.3 их наяд төгрөгийн зардал хасах шаардлага гарч байна. Орлого 394 тэрбум төгрөгөөр буурна гэсэн үг. Нийт урсгал зардалд 26 их наяд төгрөгийг төсөвлөж байсан бол 18 их наяд төгрөгийн зардлыг огт хөндөөгүй. Бид шилжиж байгаа төсвийг танаж болохгүй. Төслийг зогсоож болохгүй, он дамжих тусмаа төсөвт өртөг нь нэмэгдэнэ. Мөн урсгал зардал дээрээ бага үнэтэй тавилга, техник хэрэгслээ хэмнэнэ. Үлдсэн есөн их наядын зардлаас жигд 10 хувь хасна” гэдгийг тодотголоо.  Төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл  ДНБ-ий 3.5 хувийн ашигтай болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх” бөгөөд Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын үндсэн бодлогын хүрээнд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлуудад үндэслэн тодорхойлж, шаардлагатай салбарын реформыг эхлүүлж, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр тусгасан байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь хоригийг хүлээн авснаар  хууль, тогтоол хүчингүй болсон. Тиймээс 2025 оны төсвийн төслийг  хэлэлцэх  Дэгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан юм. Ингэснээр Засгийн газар  ирэх оны төсвийг дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх эрх зүйн боломж нээгдсэн юм. Уг  Дэгийн хуулийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж ажилласан юм.

Тэрбээр энэ тухайд Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг УИХ түүхэндээ анх удаа хүлээж авсан бөгөөд үүнтэй холбоотойгоор үүссэн гацааг хуулийн хүрээнд арилгасныг тодотгож байна.

М.Өнөржаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.61.99
2024/12/07
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 17 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр