М.Ганхүлэг: Залуус шударга нийгмийг бүрдүүлэх амьдралын баталгаа хүсэж байна


УИХ-ын гишүүн М.Ганхүлэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцан, дүгнэлт гаргах ажлын хэсгийг та ахалж байгаа. Ажлын хэсгийн судалгаа хэр хугацааг хамрах вэ?

-“Монголын үнэн” сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. 126 гишүүнтэй шинэ парламент УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор томоохон ажлуудыг эхлүүлж байна. УИХ хууль батлахаас гадна хэрэгжилтэд нь  хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын даргын захирамжаар нийгмийн хамгийн тулгамдсан хуулиудын хэрэгжилттэй танилцаж, хяналт, дүгнэлт гаргах 54 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь манай ажлын хэсэг. 
Бид 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал дүгнэлтийг гаргана. Манай ажлын хэсэг парламент дахь улс төрийн намуудын төлөөллөөс бүрдсэн  УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 

Ажлын  хэсэг намрын чуулганы туршид энэ хуулийн хэрэгжилтийг судлаад,  ирэх хавар санал дүгнэлтээ танилцуулна. Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хэд хэдэн удаа хуралдаад байна. Хуулийн хэрэгжилттэй холбоотой салбарын долоон яам, 21 аймаг, мэргэжлийн чиглэлийн бүх байгууллагаас хийсэн ажлуудын мэдээ, мэдээллийг авч судлах юм.

-Хуульд 15-34 насныхныг залууст хамруулахаар заажээ. Хууль энэ хүрээнд хэрэгжиж байна. Залуусын босгыг  яагаад 15 наснаас  эхлүүлсэн юм бол. 15 нас гэдэг иргэний үнэмлэхээ аваагүй,  өсвөр үе шүү дээ?

-Монгол Улсын хүн амыг насны бүтцээр нь ангилвал дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг. Хуульд “Энэ хууль Монгол Улсын иргэн 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд үйлчилнэ” гэж заасан байгаа. Үүнийг  НҮБ-аас гаргасан насны бүлгүүдтэй харьцуулж гаргасан юм билээ. Бид насны хязгаарыг дотор нь өсвөр үе, ид үе, 40 хүртэлх  гэж задлах эсэх талаар Ажлын хэсэг дээр ярилцаж, мэргэжлийн байгууллагынхантай зөвлөлдөнө.

-Тэгвэл хуульд заасан насны хязгаараар залуус нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?

-2023 оны байдлаар 15-34 насны залуус нийт хүн амын 28.9 хувийг эзэлж байна. Залуу хүн гэдгийг 40, 45 насны хязгаарт тусгавал хүн амын 60 орчим хувь нь болно. Мэргэжлийн болон олон нийтийн байгууллагуудтай залуучуудын насны хязгаарыг хэлэлцэнэ.


Залуучуудын хөгжлийг дэмжих хуульд  уриалгын шинжтэй ерөнхий заалтууд олон, хэрэгжилт нь тодорхойгүй байна

-Хуулийн хэрэгжилтийг урьдчилсан байдлаар хэрхэн дүгнэж байгаа бол. Ер нь залуус хуулиа хэр мэдэж байна вэ?

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн агуулга ерөнхий зохицуулалттай. Ямартай ч хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг бүх яамд, аймгийн Засаг дарга нарт өгсөн. Тиймээс яамд, аймгийн Засаг дарга нар залуучуудтай холбоотой асуудлыг өөрийн мөрийн хөтөлбөр,  хэрэгжүүлэх ажлууддаа зайлшгүй тусгасан байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын үндэсний зөвлөл байгуулах, эрүүл мэнд, орон сууцны талаар хөгжлийн асуудалд нь тусгаж өгчээ. Гэхдээ энэ бүхнийг дэмжинэ гэдэг уриалгын шинжтэй хуульд тусгажээ. Харин хэрэгжилт нь  тодорхойгүй байна. Жишээлбэл, залуус гадагшаа явж амьдарч, ажиллаж байгаа,  өсвөр үеийнхний буруу зуршил, эрүүл мэнд гээд нийгэмд тулгамдсан олон асуудлыг зохицуулахаар тусгасан. Гэвч шийдвэр гаргах талаар ерөнхий заалт оруулснаас хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Яамд, аймгуудад Залуучуудын хөгжлийг дэмжих сайн дурын зөвлөл байгуулагдсан байна. Мөн аймгуудад Залуучуудын хөгжлийг дэмжих төв бий болжээ. Цаашдаа Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлж, гэр бүлийн зөвлөгөө өгөх, сургалт, хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулах зэргээр сайжруулах шаардлагатай.

Бид өнөөдрийн түвшинд хуулийг төрийн байгууллага хэр хэрэгжүүлж вэ гэдгийг судалж байна. Дараагаар нь залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр гаргасан судалгаа, олон улсын байгууллагын зөвлөмжийг нэгтгэнэ. Ингэхдээ олон улсын байгууллага, хувийн хэвшлээ сонсох юм.

-Шинээр бүрдсэн Засгийн газар бүтэцдээ залуучуудын асуудал эрхэлсэн яамыг нэр зааж оруулсан. Тиймээс ирэх жилүүдэд залуучуудын талаар төрөөс баримталж байгаа бодлого, шийдвэр бодитоор хэрэгжих болов уу?

-Энэ удаагийн Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүндээ залуучуудын асуудал эрхэлсэн яамтай болсон. Энэ нь Засгийн газар залуучуудын асуудалдаа анхаарал хандуулж байгаагийн тод илрэл юм. Тиймээс цаашдаа тодорхой үр дүн гарна. Өмнө нь залуучуудын асуудал ХНХЯ-ны харьяа агентлагийн хэлтэст хамрагддаг байсан. Харин одоо Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай болж, тусдаа агенлагтай болсноор 21 аймгийн ЗДТГ-т үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрчлөлттэй холбоотой бүтэц, орон тооны хувьд тодорхойгүй асуудлууд байгаа юм. Үүнийг ажлын хэсэг дээр хэлэлцээд явна.

-Төрөөс эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт бүх насныхныг хамруулж байна. Гэтэл залуус эрт илрүүлэгтээ хамрагдах нь хойрго, хамгийн бага түвшинд байна. Залуус эрүүл мэндийн үзлэгт хамрагдахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

-Залуус маань эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа хойрго байна. Жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэгт орж, үзүүлэх шаардлагатай. Учир нь залуус маш олон өвчнөөр өвчилж байна. Би залуу хүн гэж бодож явсаар эрүүл мэндийн асуудлаа хүндрүүлдэг тохиолдолд их байна. Хуульдаа залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах заалт тусгаагүй. 

2015 онд Эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “их, дээд сургуулийн оюутнууд ЭМД-ийн шимтгэл заавал төлж байж эрт илрүүлэгт хамруулах” заалтыг тусгасан байдаг. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн заалт одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

 Үүнээс үүдээд оюутан, залуус ЭМД төлж чадахгүй байгаа учир эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. 15-18 насныхны ЭМД-ийг улсаас төлдөг. Мэргэжлийн сургуулиа төгсөөд ажил хөдөлмөр эрхэлдэг залуус ЭМД-аа төлөөд, эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдаж байна.  Тиймээс оюутан, залуусын ЭМД-ийн асуудал 2016 оноос хойш тулгамдаад байна.

-Өнөөдөр Монголын ид хийж бүтээх насны залуус гадаад улсыг зорьж байна. Ялангуяа, БНСУ руу ажиллахаар явцгааж байна. Төрөөс залуучуудаа Монголдоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжих ямар бодлого барьдаг бол?

-Залуус  гадаад руу сурч, боловсрохоос гадна амьжиргаагаа сайжруулахаар явж байна. Өнөөдөр залуус төрөөр бүх зүйлээ шийдүүлэхийг хүсээгүй. Залууст ажлын байр хэрэгтэй байна. Тиймээс 15-34 насны залуусыг шинэ бизнес эхлүүлэхэд татварын хөнгөлөлтөд хамруулдаг гадаад орны туршлага бий. Япон, Герман зэрэг хэд хэдэн улсын сайн туршлага байдаг. Бид үүнийг судалж байна. Ажлын байрыг нэмэгдүүлж, залуус шинэ бизнес эхлүүлэхэд татварын хөнгөлөлт үзүүлэх санаачилгыг ажлын хэсэг судалж байна.


2025 он бүхэлдээ залуусаа сонсох жил байх болно 

-Та энэ парламентын залуу гишүүн. Танай ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ч парламент дахь залуу гишүүд багтсан гэлээ. Та бас СДМЗХ-г тэргүүлдэг. Залуус юу хүсдэг вэ?

-Залуучуудын байгууллага залуусын тулгамдсан асуудлын талаар судалгаа  хийсэн. Судалгаагаар хамгийн түрүүнд шударга, эрүүл нийгмийг хүсэмжилж  байна. Зөвхөн өөрт тулгамдсан асуудал гэхээсээ энэ нийгэмдээ шударгаар хөдөлмөрлөөд амьдрах боломжийг бий болгохыг хүсэж байна. Бидний ирээдүйг тодорхойлж байгаа бодлого боловсруулагчид үнэн, зөв шударга шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Түүнчлэн авлига, хүнд суртлын асуудлаар шийдвэрээ шуурхай гаргах хэрэгтэй. Үүний дараагаар өөрсдийн хэрэгцээний ажлын байр, орон сууц орж байна.

Шударгаар хөдөлмөрлөөд, орон сууц худалдаж авах нийгмийг бүрдүүлж өгөх баталгааг  залуус хүсэж байна.

-Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа. Бодитоор ямар ажлууд хэрэгжүүлнэ гэж харж байна вэ?

-2025 онд Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд залуусын амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарсан бодлогыг Засгийн газар  хэрэгжүүлнэ. Юуны түрүүнд залуучуудын орон сууцны асуудалд анхаарлаа хандуулж байна.  Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутагт очиж ажиллах шинэ залуу гэр бүлд таатай боломж олгоно. Орон сууцны реформын хүрээнд дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа орон сууцнуудад залуу гэр бүлүүдийг хамруулах бодлого барьж байна. 

Мөн залуусын хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь бага учир орон сууцны урьдчилгаа төлбөрийн асуудал тулгардаг. Тиймээс Зээлийн батлан даалтын сангаас урьдчилгаа төлбөрийг нь гаргах зэргээр залуучуудыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр ГБХНХЯ-тай ярилцаж байна. Дээр хэлсэнчлэн шинэ бизнес эрхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр судалж байна. Залуустаа амьдрах таатай орчныг нь бүрдүүлэхэд анхаарч байна.

-Та ХХААХҮЯ-ны дэд сайд байсан хүн. Хөдөө орон нутагт эмэгтэйчүүд нь сурахаар хот руу яваад, эрэгтэйчүүд үлдлээ гэдэг. Залуусыг хөдөө, орон нутагт ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд юу шаардлагатай вэ?

-Сүүлийн жилүүдэд орон нутгаас залуус хот руу тэмүүлэх явдал их ажиглагдсан. 2000 онд нийт малчдын 55 орчим хувь нь 34 хүртэлх насны залуу малчин байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 16 орчим хувь нь залуу малчид болжээ. Тиймээс орон нутагт мал маллаж байгаа залуус эрс багассан байна. Энэ нь мал аж ахуйн салбартаа анхаарал хандуулж, хөгжүүлж чадаагүйтэй холбоотой. Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хянах явцдаа салбар бүрээр нь задлан хэлэлцэх зайлшгүй шаардлага байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутагт ажиллаж, амьдарч байгаа залуусаа дэмжих юм. Тэдэнд амьдрах таатай орчныг нь бүрдүүлнэ. 

-Энэ парламентад сонгогдсон залуу гишүүдийн нэг нь та. Тиймээс залуустаа хандаж юу гэж уриалмаар байна вэ?

-2025 он бүхэлдээ залуучуудаа сонсох жил байх болно. Үүнтэй зэрэгцээд Залуучуудын хөгжлийг дэмжих хуулиа боловсруулж, УИХ-д өргөн барих юм. Хуулийн хэрэгжилтэд хяналт  тавих ажлын хэсэг мэргэжлийн болон төрийн бус байгууллагынхантай уулзаж, тэднийг сонсоно. Танай редакциар уламжлаад залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, судалгаа хийдэг төрийн болон төрийн бус байгууллагуудыг хэлэлцүүлэгт урьж байна.

  Н.Энхбат

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
2
care
0
haha
4
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.61.99
2024/12/07
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр