Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо


Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, "Өнгөрсөн жилүүдэд бид гамшгийн эрсдэлийн үнэлгээ, нотолгоонд суурилсан төлөвлөлтийг хийж эрсдэлийг бууруулах арга хэмжээг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын хэмжээнд хөгжлийн бодлого төлөвлөлт, стратегитэй уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан. 

Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг 2020-2023 оны хугацаанд хэрэгжүүлж Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр үндэсний болон орон нутаг, эрүүл мэнд, боловсролын байгууллагын барилга байгууламж, улсын чанартай авто зам, цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ, аж ахуйн нэгж байгууллага, хүн ам, өрх айл, газар тариалан, бэлчээрийн талбай зэрэг элементүүдийн үнэлгээг хийж, аюул, өртөх байдал, эмзэг байдлын нийт 1500 орчим зураглал боловсруулсан. 

Эдгээр хийгдсэн үнэлгээний үр дүн, зураглал болон бусад эрсдэлийн үнэлгээний үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд олон нийт, шийдвэр гаргагчдад нээлттэй хүртээмжтэй хүргэх зорилгоор гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг бий болголоо. Ингэснээр үндэсний төдийгүй аймаг орон нутаг, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах стартеги, төлөвлөлтийг эрсдэлийн мэдээлэл, нотолгоонд суурилан боловсруулж эрсдэлийг илүү бодитой бууруулах боломж нээлттэй болох юм" гэлээ.

Хурлаар зөвлөлийн 2023-2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, 2024-2025 оны зудын эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулахад Ази, Номхон далайн бүсийн чиг хандлага, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийн бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл (КАДРИ)-ээс Монгол Улсад хийгдсан үнэлгээний тайлангийн үр дүн, зөвлөмжийн танилцуулгыг сонсож,  гамшгийн эрсдэлийг бууруулах  хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцооны талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргалаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 21 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18