Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос



Хамгийн сүүлийн үеийн загвар 340 километр хурдалдаг “Ferrari12 Gilindri” маркийн машиныг 1930-аад оны үед үйлдвэрлэж байсан 160 км/цаг хурдалдаг Гранд Мерседес 770 загвартай уралдуулах тэмцээн зохиовол ихээхэн тэнэг бөгөөд шударга бус уралдаан болох нь лавтай. Харин харьцуулсан дүгнэлт хийвэл энэ нь хөгжлийн хурдыг өнгөцхөн харуулах хөнгөхөн үзүүлэлт болж болох юм. Өнгөрсөн зууны 30-аад он бүү хэл ердөө жилийн өмнө гарсан гар утасны загвар хуучирч цоо шинэ үзүүлэлт, хүчин чадалтай камер нь зураг авах нягтрал сайтай утаснууд худалдаанд гарсаар л байна.

Үүнийг бүгдээрээ хөгжлийн хурд гэж тодорхойлоод цааш явцгаая. Техник, технологио дагаад, эсвэл түүнийг дагуулаад хүний оюун ухаан маш хурдтайгаар хөгжин урагшилсаар л байна. Мэдээллийг сонсох, унших, нэгтгэн нягтлах хурд орчин үеийн залуусынх бидний үеийнхнээс хамаагүй илүү гэдгийг хэцүү ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Дээрх жишээ авсан машины хурдны заалт шиг хөгжилд ч мөн хурд байх аж. Энэ хөгжлийн хурд хүний оюун ухааны хүчээр он цаг өнгөрөх тусам эрчээ авсаар байгаа. Тун удахгүй сансрын хурдыг газарт буулгах биз. Өнгөрсөн зууны технологиуд арав, хорин жилийн дараагаас шинэчлэгдэн сайжирдаг байсан бол XXI зуун гараад ердөө жил, сараар, өдөр хоногоор  сайжран шинэчлэгддэг боллоо. Үүнийгээ дагаад улс орны хөгжлийн хурд ч мөн ялгаагүй түргэсэж ирснийг бид БНСУ, БНХАУ-ын сүүлийн 30 жилийн хөгжлийн жишээнээс харж болно. Сүүлийн 30 жилийн хөгжлийг өнгөрсөн зууны сүүл үеийн 1960-1990-ээд оны хөгжлийн хурдтай харьцуулах аргагүй гэдэг нь дээрх өгүүлэмжээс ойлгогдох болов уу. 

Гэхдээ зарим залуус мэдээллийг нэгтгэн нягтлах хурд сайтай ч дүгнэхдээ тааруухан юмуу гэж бодогдох. Аль нэг улс төрийн хүчнийг үзэн ядах, үзэл санааны солиорол оюуных нь сүвийг тагладаг юм биш байгаа. Монгол Улсын хөгжлийг барууны өндөр хөгжилтэй орнуудтай жишин ярихдаа юу боддог бол гэдэг сонин юм шүү. Өнгөрөн одогч цаг хугацааг улс орны бүтээн байгуулалтад зориулж, хөгжил дэвшлийг бидэнд авчраагүй гэдэг ойлголтыг хойч үед төрүүлэх оролдлого их гарах болсны учир би дээрх улиглалыг бичсэн билээ. Бидний өмнөх үеийн ахмадууд юу хийсэн болоод төр засаг тэднийг шагнаж урамшуулаад байгаа юм бэ гэдгийг би цухасхан тайлбарлаад өгвөл ойлгох болов уу.  Өнгөрөгч он цагийн гэрч болж, өвгөрч буурал суутлаа төрдөө үнэнч зүтгэсэн нь буруутай мэт хойч үедээ яллагдан амьдрагч, ялагдан зүдрэгч өтгөс бидний дунд ядруухан агаад зүтгүүхэн амьдарсаар л байдаг. Хэн нэгэн түүний гаргасан мөрөөр алдрын тавцанд гарч, хэн нэгэн түүний нэрээр амьдралд хөлөө олдог. Өнгөрснөө үл ойшоовоос хүн төрөлхтөн урагшилж эс бөгөөс ухарч буйгаа үл мэдэх тул өнөөдрөө хэрхэн тодорхойлох билээ. Модод ургаж, цэцэгс дэлгэрч эргээд хагдарч, нүцгэрсээр байх нь он цагийг гэрчилнэм билээ. Хүн гэгч оршин буй цагтаа өнгөрсөн ба ирээдүйн холбоос болдгийг сануулах гэснийх.

БНМАУ Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1945 онд байгуулагдсан улс үндэстнүүдийн холбоо болох НҮБ-д элсэх өргөдлөө 1946 оноос хойш өгч уйгагүй оролдлого хийсний дүнд 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн явдал улс орны түүхэнд жижиг үсгээр бичигдэхгүй болов уу. Энэ улс үндэстнүүдийн холбоонд элсэх оролдлого тусгаар улсуудын мөрөөдөл байлаа шүү дээ. Үүнийг мөнөөхөн ад үзэгдэгч ахмадуудын хүчин зүтгэлээр хийсэн ажил гэдгийг мэдвэл баян айлын эрх охин уурлачих юм биш байгаа. Тусгаар тогтнолын үзэл санаа улс үндэстний хэдэн арван жил, хэдэн зууны үйл хэрэг байдаг юм даа. НҮБ-д элссэнээр Монгол Улсын статус кво бүрэн баталгаажиж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох эхлэл тавигдсан нь түүхийн хуудаснаас арчигдаагүй байгаа даа. Энэ алхам өрнөдийн орнуудаас хамгийн эхэнд 1963 онд Их Британитай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсыг бүрэн эрхт гэдгийг дэлхийн улс гүрнүүд хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Монголын эдийн засаг 1960-аад оноос эрчимтэй хөгжиж, 1970 онд бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан Азийн анхны улс болсон юм.

БНМАУ 1962 оны зургадугаар сарын 7-ны өдөр Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн /СЭВ/ гишүүнээр элсэв. Дэлхийн улс орнууд хоёрдугаар дайны дараа үзэл санааны капиталист, социалист блокод хоёр хуваагдсан байлаа. Улс орнууд энэ хоёр блокийн аль нэгийг сонгох ёстой болов. Өмнөд, умард талаараа хоёрхон хөрштэй, хоёр хөрш нь социалист блокийн тэргүүлэгч гүрнүүд гэхээр өөр сонголт харагдахгүй л дээ. БНМАУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбаруудыг ЗХУ болон бусад социалист улсын эдийн засаг болон мэргэжилтний хүчээр эрчимтэй хөгжүүлж эхэлсэн үе 1960-1990 он хүртэлх гучин жилд хамаарна. Энэ гучин жилд хийсэн хөгжлийн шийдэмгий алхмуудын үр дүнд бид өнөөдөр утаатай, түгжрэлтэй ч нийслэл хотынхоо дүр төрхийг бий болгож чадсан юм шүү дээ.  СЭВ-ийн гишүүн орнууд болох БНБАУ, БНАГУ, БНПАУ, БНСРУ, БНУАУ, БНСЧСУ-ын тусламжтайгаар Мах комбинат, Нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, Шилэн дарлага бүхий хүнсний ногооны газар, Жимс, ногооны цогцолбор, Биокомбинат, оёдлын үйлдвэр, Гүн хэвлэл, хивсний үйлдвэр, Мод боловсруулах комбинат, Хөнгөн бетоны завод, Царууц тоосго, шохойн үйлдвэр, Автомашины засварын газар, Мебель картон үйлдвэрлэх фабрик, Гутал, арьс ширний үйлдвэр, Цементийн завод, Улсын клиникийн төв эмнэлэг зэрэг нийгэм, соёлын олон газрыг барьж байгуулсан. Энэ бүх үйлдвэр завод сүүлийн гучин жилд үгүй болж барилгынх нь тоосго бүр хувийн өмчтөний халаасанд орсон учраас залуусын нүдэнд үзэгдэх мөр, үнэлэгдэх нэргүй болсон хэрэг. Дээр дурдсан зүйлс зөвхөн бидний адлаад байгаа ахмадуудын хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлээр бүтсэн түүхийг мартаж үл болно. Бид түүх ярихаар Чингис хаан, түүний үр хойчийн байлдан дагууллыг л ярьсаар байх уу. Улс орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан гартаа тоосготой зүрхэндээ тэмүүлэлтэй, тархиндаа эрдэмтэй ахмадуудаа орхидог нь гунигтай. ЗХУ-ын Коммунист намын даргыг ганцхан одонгоор баярлуулж бүхэл бүтэн хороолол бэлгэнд авч чадсан дипломат сүйхээг залуус та нар гаргаж болно. Ердөө 70-хан жилийн өмнө нүүдэлчин хэв маягийн амьдралаасаа салж хотжилт гэдэг ухагдахуунтай нүүр тулсан ард түмнийг хэдэн зуун жил суурин соёлтой байсан улс үндэстнүүдтэй харьцуулан тэдний зиндааны хөгжил нэхэх нь эрүүл ухаан биш гэж бодно. Энэ бол Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн агуулга тул УИХ-ын гишүүн бүсгүй алдаагаа  ухаарч уучлал гуйгаасай.

Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 3 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 7 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 7 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23