МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист намын төлөөлөлтэй уулзлаа


Монгол, БНХАУ-ын улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн энэ онд тохиож байна. Энэ хүрээнд МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар энэ сарын 2-нд Хятадын Коммунист намын төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Мо Гаойи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар түүхт ойн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засахуй”, “Ядуурлаас ангижруулахуй” номыг Монголын уншигчдын хүртээл болгож байгаад талархаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн уулзалтын үеэр хоёр улсын найрамдалт харилцаа, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон хоёр нам хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвээр санал солилцжээ.  Монгол Улс цаашид цахим, ногоон, хүний нөөцийн гэсэн гурван томоохон шилжилт хийхээр ажиллаж буй бөгөөд БНХАУ-ын хувьд ч эдгээр чиглэлүүдэд хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж буй. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр нам хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгт талууд санал нэгдэж, оюутан, залуучуудын харилцан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэргээр бүх түвшинд идэвхтэй хамтарч ажиллахаа онцолжээ.

Н.Энх

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруула… 2025/01/24
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг сүүлчийн замд нь үдлээ 2025/01/24
Трампын амлалт ба зөрчилдөөн 2025/01/24
​ Тбилисид эсэргүүцлийн жагсаал болов 2025/01/24
Францын тал Башар Асадыг баривчлах тушаал гаргажээ 2025/01/24
Түүхэнд бичигдэх гэрээтэй, төрийн далбаа бөхийсөн гашуудалтай өдрүүд..… 2025/01/24
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2025/01/24
Эл өдөр буян номын үйлд шамдах сайн 2025/01/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийг… 2025/01/23
Зудын үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна 2025/01/23
Нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна 2025/01/23
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “З… 2025/01/23
Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна 2025/01/23
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах т… 2025/01/22
Ашиг амласан санхүүгийн луйвраас болгоомжил 2025/01/22
Анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай салах ёс гүйцэтгэнэ 2025/01/22
Нобель хүртээгүй суут сод ухаантан, мэргэн цэцэн билигт соён гэгээрүүл… 2025/01/22
2000 гаруй хүүхэд гэртэйгээ ойр сургуультай боллоо 2025/01/22
Хөрстөд оршихуй 2025/01/22
Зах хязгааргүй ертөнцөөс өөрт ногдохыг шүүрдэн явна 2025/01/22