МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ


МАН Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон Монгол Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэд олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч уулзах  “Иргэдээ сонсъё” уулзалтаа энэ сарын 5-наас   эхлүүллээ.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Монгол Ардын намын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Галсан нар иргэд, намын гишүүдийн төлөөллийг Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын уулзалтын өрөөнд хүлээн авч уулзсан байна.

Иргэдийн зүгээс нийслэлийн утаа, тоосжилт, автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагыг чангатгахад намын зүгээс анхаарахыг хүсэв. Мөн эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд руу чиглэсэн төслүүдийг олноор хэрэгжүүлэх, тэднийг дэмжих, намын байгууллагыг залуучуудад нээлттэй болгох, тэтгэврийн шинэчлэлийг үр дүнтэй хийх зэрэг саналуудыг  ирүүлжээ. Намын үйл ажиллагаанд гишүүд, иргэдийн санал, хүсэлт, шүүмж чухал нөлөөтэй гэдгийг уулзалтад оролцсон албан тушаалтнууд үзэж байв. Цаашид Монгол Ардын намын зүгээс иргэдийн өгсөн эдгээр санал, шүүмжийг холбогдох нэгжид хүргүүлэх, шийдвэрлэх, бодлого шийдвэртээ тусган ажиллахад онцгой анхаарна гэдгээ хэлж байлаа.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр