Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсов


МАН-ын дэргэдэх СДМАХ-ноос энэ сарын 3-нд  нийслэлийн есөн  дүүргийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан уулзалт зохион байгуулжээ.  Уулзалтад УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалтын үеэр ахмадуудад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээний талаар холбогдох албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний санал, хүсэлтийг сонсож, асуултад хариулсан байна. 

Ахмадуудын зүгээс рашаан сувиллын хөнгөлөлт, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн хэт зөрүүтэй байдлыг арилгах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хувь тэнцүүлсэн тэтгэврийн талаар авч хэрэгжүүлж буй хуулийн зохицуулалтыг эргэн харах талаар голчлон асуулт, санал тавьж албаныхнаас хариулт авчээ.  Мөн хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт, мэс засалд орсны дараа Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог төлбөрийн зөрүү, улсад насаараа ажилласан ахмадуудыг орон сууцжуулах, эмнэлэгт үр дүнтэй оношлуулж, эмчлүүлдэг байх талаар хүсэлт тавьжээ.

Түүнчлэн тэтгэвэрт гарах насыг хуулиар зохицуулсан ч гэлээ ахмадуудын ажил, хөдөлмөр эрхлэх насыг хязгаарлахгүй байх талаар ч хөндсөн  байна.  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмадууд болон зорилтот бүлгийг  орон сууцжуулах, Ахмадын санг бүрэн утгаар нь ажиллуулах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажил орлоготой байх боломжоор хангах, ахмадуудын амралт сувиллын тоог нэмэгдүүлж, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг сайжруулах чиглэлд түлхүү ажиллахаа онцолжээ.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр