СДМЭХ-ны 30 жилийн ой тохиов


Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 6-нд боллоо. Одоогоос 30 жилийн өмнө “Эмэгтэйчүүд -хөгжил хөдөлгөөн” нэртэй байгууллага анхдугаар чуулганаа хийж, дүрмээ баталж, дарга, тэргүүлэгчдээ сонгон ажилдаа орж байв. Өнөөдрийг хүртэл дөрвөн удаа нэрээ өөрчилж үндэсний хэмжээнд 115 мянга гаруй гишүүн, дэмжигчидтэй СДМЭХ болон өргөжиж байна. Тус холбооны 21 аймаг, есөн дүүргийн салбар хороодын удирдлага, тэргүүлэгчдийн 300 гаруй төлөөлөл ойн хуралд оролцсон юм.

Мөн Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга нар, бусад удирдах албан тушаалтнууд, намын даргаар ажиллаж байсан удирдлагуудын төлөөлөл, СДМЭХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, өмнө нь тус холбоог удирдаж байсан үе үеийн дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Бага хурлын гишүүдийн төлөөлөл оролцов.

Түүнчлэн Монголд суугаа зарим Элчин сайдууд, олон улсын байгууллагын  төлөөлөл хүндэтгэлийн хуралд иржээ.

Улс төр, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж 1992 оны парламент гурван эмэгтэй гишүүнтэй байсан бол 2024 оны 126 гишүүнтэй УИХ-д 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь энэ тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж байна. Тус холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Алтай ажиллаж байсан бол түүнээс хойш Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл Х.Булгантуяа нар үе үеийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-Бидэнд өнгөрсөн 30 жилийн түүхэнд олон ололт, амжилт байгаа ч цаашид анхаарах ёстой үзүүлэлтүүд дээр СДМЭХ анхаарч ажиллана. Тухайлбал, ядуурал, ажилгүйдэлд эмэгтэйчүүд илүү өртөмтгий хэвээр байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд буурсан нь эмэгтэй улстөрч бидний хувьд тулгамдсан асуудал юм. Мөн хүн амын өсөлтийн эрч буурч, гэр бүлийн тогтвортой бус байдал нэмэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа зэрэг асуудал руу бид ажиллах шаардлагатай. Иймд дараагийн 30 жилд манлайлагч эмэгтэйчүүд та бид бусдынхаа дуу хоолой байж эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хүргэж, төр төвтэй биш, хүн төвтэй нийгмийг бүтээхэд тууштай ажиллах шаардлагатай юм.

СДМЭХ-ны анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Алтай:

-Цаашид улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага ямар чиглэлээр төлөвших вэ гэдэгт анхаарах нь зөв. Орчин үеийн намууд чөлөөт гишүүнчлэлтэй, хатуу гишүүнчлэлээс татгалзаж байгаа. Монголын нийгэмд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн өмнө олон сорилт тулгарсаар байна. Иймд социал демократ үзэл баримтлалтай улс төрийн ууган намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд чухал санаачлагч, дуу хоолой нь болж илүү оролцоотой ажиллах ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр