Я.Содбаатар орон нутаг, нийслэлийн намын удирдлагаар ажиллаж байсан ахмадуудтай уулзав


Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар орон нутаг, нийслэлийн намын хорооны удирдлагаар ажиллаж байсан ахмадуудыг  Тусгаар тогтнолын ордонд хүлээж авч уулзав.

Уулзалтын эхэнд  Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар энэ онд болсон УИХ болоод орон нутгийн сонгуулийн онцлог, үр дүн болоод намын цаашдын бодлого, үйл ажиллагаа, өмнө нь хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн тэрбээр орон нутгийн намын хороодын үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх, орон нутгийн намын гишүүдтэйгээ эргэх холбоотой ажиллах, улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан онцлох өөрчлөлтийн талаар товч мэдээлэл өгөв.

Энэ үеэр орон нутаг, нийслэлийн намын хорооны удирдлагаар ажиллаж байсан ахмадуудын төлөөлөл намын удирдлагуудад тавих санал хүсэлтээ хэлж, асуулт асуув. Тэд эрчим хүч, дулааны үнэ тарифыг зөв тогтоож, энэ салбарт суурь шинэчлэл хийх, хот, хөдөөгийн шилжилт хөдөлгөөнийг оновчтой бодлогоор зохицуулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой анхаарч сайжруулсан түлшний стандартыг хянаж, шалгах, хийн түлш, цахилгаан халаагуур зэрэг дэвшилтэт арга шийдэлд шилжих зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Мөн улсын гадаад бодлогын тэнцвэртэй байдлыг хадгалах, ирээдүй болсон хүүхэд багачуудын соён гэгээрэл, боловсролын асуудлыг онцгойлон авч үзэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх зэрэг улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой чухал саналуудыг ч хэлэв. Цаашид намын бүтэц, зохион байгуулалт, орон нутаг дахь намын ажилтны орон тоо, боловсон хүчний бодлого, чадвар зэргийг цаг үе, нийгмийн хөгжилд уялдуулан авч үзэх, намын удирдлагын түвшинд олон жил ажилласан ахмадуудын нийгмийн асуудлыг судлах, шийдэх, намын гишүүдтэйгээ тогтмол, эргэх холбоотой ажиллах зайлшгүй шаардлагатайг сануулсан юм.

Энэхүү уулзалтад Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан нарын удирдах албаны төлөөлөл оролцов.

Эх сурвалж: nam.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр