​ Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслол Сөүл хотноо боллоо



БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслол Сөүл хотноо 2024 оны 12 дугаар сарын 13-нд боллоо. Суугаа улсын төрийн байгууллага, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, хувийн хэвшил болон тус улсад ажиллаж, амьдарч, сурч буй монголчуудын төлөөлөл уригдан оролцлоо. 


Арга хэмжээг нээж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд хэлсэн үгэндээ "Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйн илэрхийлэл болж, бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсаа дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хувь заяаг тодорхойлсон баримт бичиг…" хэмээн онцоллоо. Тэрбээр өнгөрсөн 10 дугаар сарын 28-нд суугаа улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэн бүрт хүрч ажиллахыг тэргүүн зорилт болгон ажиллах, ирэх онд Монгол-Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр олон арга хэмжээ төлөвлөж буйгаа мэдээлэв.


БНСУ-ын талаас Гадаад хэргийн яамны Төв болон Зүүн хойд Азийн газрын захирал Кан Ён Шин үг хэлж, хоёр улсын худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоож байсан үеэс даруй 200 дахин нэмэгдэж, БНСУ нь Монгол Улсын дөрөв дэх том худалдааны түнш улс болж, Монгол Улсыг зорих солонгосчуудын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж, жилд дунджаар 200,000 мянган хүн харилцан зорчиж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг хэллээ.
Хүндэтгэлийн ёслолд уртын дуучин, МУГЖ Б.Мөнхбаатар, Морин хуурын чуулга, “ANU Music” студийн хөгжимчид монголын сонгодог болон ардын урлагийг таниулан сурталчиллаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 21 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18