Нийслэлд их бүтээн байгуулалтын он жилүүд үргэлжилнэ


Хуучин оноо үдэж шинэ оноо угтан авах гэж буй эл өдрүүдэд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дүгнэж, цаашдын зорилго зорилтуудаа тодорхойлж байна. Тодруулбал, нийслэлчүүдийн хувьд ирэх жилүүдэд их бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжлэх нь. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэж байгаа бөгөөд иргэд оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.  
Тус хөтөлбөрийн агуулгыг бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, засаглалын болдлого гэж хуваан үүний хүрээнд хүрэх үр дүн, зорилго зорилтоо тодорхойлж, нэн тэргүүнд 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро", Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр”, "Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслийг эхлүүлэх юм. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. 
Мөн дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 мВт болгон өргөтгөх юм. Түүнчлэн Багануур дүүрэгт 50 мВт буюу 200 мВт/цаг батарей хуримтлуурын станц барих ажлыг дуусгаж, хог шатаах  20 мВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн. 
Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа билээ. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг,  дөрвөн сургуулийг ашиглалтад оруулсан бол 2024-2025 оны хичээлийн жилд 48 цэцэрлэг, 27 сургуулийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. Үүнд оршин суугчдын хамгийн их хүлээж буй “Баянмонгол” хорооллын орчим барих 640 хүүхдийн суудалтай сургууль, “Алтай” хотхон орчимд барих 960 хүүхдийн суудалтай сургууль багтаж байгаа юм.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хотын төвийн төвлөрлийг задлахад есөн дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил салшгүй уялдаа холбоотой билээ. Энэ ч утгаараа нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд бодлого, хөтөлбөрөө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан тодорхойлж, хэрэгжүүлж байна. Тэдгээрийн тод төлөөлөл бол өнгөрсөн хугацаанд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн, өдгөө ч үргэлжилж буй, цаашид ч үргэлжилсээр байх эко Хан-Уул дүүрэг юм.  Тус дүүрэг ирэх жилүүдэд “20 минутын хот-Эко Хан-Уул” дүүрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бодлого, хөтөлбөрөө тодорхойлжээ. 

 С.АЗ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 2024/12/26
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 2024/12/26
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 2024/12/26
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 2024/12/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 2024/12/26
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 2024/12/26
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… 2024/12/25
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… 2024/12/25
Шатрын шинэ хаан 2024/12/25
Хийморийн дарцаг хатгахад сайн 2024/12/25
Улаанбаатарт 17 хэм хүйтэн 2024/12/25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23