Хан-Уул дүүрэгт хамгийн олон бүтээн байгуулалт өрнөжээ


Бид 2024 оны отгон дугаарынхаа сэдвээр Хан-Уул дүүрэгт өрнөсөн бүтээн байгуулалтын талаар онцлон танилцуулж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус дүүргийн салбар бүрд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон хэмжээний их бүтээн байгуулалт өрнөж, зарим нь өдгөө үргэлжилж байна. Тус дүүргийн удирдлагууд хамгийн түрүүнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд рүү илүү ойртуулж, чанар хүртээмжийг нь сайжруулахад онцгойлон анхаарчээ. Мөн иргэд чөлөөт цагаараа амарч зугаалах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нэлээд хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, "Буянт-Ухаа 2" хорооллын нийтийн эзэмшлийн талбай, Дугуй цагааны амралт зугаалгын бүс зэрэг 34 талбай, байршил, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 71 байршилд хүүхдийн тоглоомын болон 3x3 сагсан бөмбөгийн талбайг барьж байгуулан иж бүрэн тохижуулжээ. Түүнчлэн гэрэлтүүлэг, камержуулалт болон хог тээвэрлэлт зэрэг хот, нийтийн аж ахуйн салбарт нь ч мөн ахиц дэвшил гарсаар байна. Энэ мэтчилэн Хан-Уул дүүрэгт өрнөсөн, одоо үргэлжилж буй их бүтээн байгуулалтын ажлуудаас заримыг нь онцлон танилцуулж байна. 

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр