Шилжилт хөдөлгөөний талаар санал солилцов


НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэмийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, үүнд чиглэсэн арга хэмжээний талаар санал солилцов.

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Нийслэлд нийт хүн амын тал гаруй хувь нь оршин суудаг. Мөн хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн өндөр байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хүртээмжгүй байдал, авто замын түгжрэл, ажил эрхлэлт зэрэг хотод тулгамдаж буй асуудлууд шилжилт хөдөлгөөнтэй шууд холбоотой” гэдгийг хэллээ. Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д хот, хөдөөгийн сэргэлтийн тухай бодлогыг тусгасан. Иргэдийг хөдөө орон нутаг руу шилжихэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолсон юм.

Харин НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм “Монгол Улс шилжилт хөдөлгөөний хувьд онцлог хэв шинжтэй. Судалгаанд суурилсан зөв бодлого хэрэгжүүлж чадвал шилжилт хөдөлгөөн, төвлөрлийн зохистой бодлогын тал дээр Монгол Улс олон улсад жишиг болох бүрэн боломжтой. Энэ тал дээр НЗДТГ-аас дэмжин ажиллаж буйд баяртай байна. Манай байгууллага “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүх талаар дэмжинэ. Мөн техникийн, мэргэжлийн  болон бодлогын түвшинд дэмжин ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.

Талууд нийслэл хийгээд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний онцлог, ялгаатай тал дээр үндэслэн хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолж байв.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 10 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 13 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 13 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 13 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 13 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 14 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 14 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 15 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 15 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 15 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 15 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 15 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 15 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 15 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 15 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 15 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 16 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 16 цагийн өмнө