“Монголын үнэн” сониноос захиалагч, уншигчдадаа учирлах үг


“Ард олны чөлөө, эрх дэлхий даяар наран мэт бадран Монгол Улсын язгуур үндэс ану дэлгэрэн мандах болтугай” гэсэн өөдрөг уриаг тэргүүн дээрээ залсан “Монголын үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн гарснаас хойш 105 дахь оноо угтах гэж байна.  
Монголчуудын амьдрал тэмцэл, алдаа оноог хуудас бүрдээ баринтаглан хадгалж, 105 жилийн турш уншигчдадаа тасралтгүй хүрч байгаа “Монголын үнэн” сонины шинэ он, шинэ улирлын захиалга үргэлжилж байна. Долоо хоног бүрийн баасан гарагт 24 нүүрээр танд хүрдэг манай сонины нэг улирлын захиалга 18000 төгрөг байсан бол 2025 оны нэгдүгээр улирлаас дээрх үнэд өөрчлөлт оруулж 24000 болгохоор шийдвэрлээд байна. Бидний байнга хамтран ажиллаж ирсэн “Монгол шуудан” ХК үйлчилгээний үнэ тарифаа 30-50 хувиар нэмэх болсноо мэдэгдлээ. Түүнчлэн сонины хэвлэх үйлдвэр болох “Чөлөөт хэвлэл сан” НҮТББ-аас ирэх сарын 1-нээс эхлэн  хэвлэлтийн зардлаа 20 хувиар нэмэх тухайгаа дуулгав. ОХУ Украины нөхцөл байдалтай холбоотойгоор сонины голлох түүхий эд материал болох цаас нийлүүлэгчийн үнэ огцом өссөн, экспортын татварын үнэ өссөн, төмөр замын тээврийн үнэ нэмэгдсэн зэрэг нь “Чөлөөт хэвлэл сан”-г тарифаа өөрчлөхөд хүргэжээ. Тиймээс “Монголын үнэн” сонины захиалгын үнэд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд хүрч байгаагаа та бүхэндээ дуулгая.  


“Монголын үнэн” сонин хамгийн олон нүүр, хамгийн их мэдээ мэдээлэлтэйгээр хэвлэгдэн гарч байна. Монголчуудын өдрийн тэмдэглэл болсон ууган сонины түүхийг үргэлжлүүлэн бичих үйлсэд эрхэм захиалагч та хувь нэмрээ оруулан 12 дугаар, 288 нүүр сониноо “Монгол шуудан”, “Түгээмэл” шуудангийн салбараар болон онлайнаар захиалан уншаарай. 

"Монголын үнэн" сонины редакц

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 17 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр