Монгол сурагчдыг дэлхий үнэлж, салбарын яам боловсролын хүртээмжид анхаарал хандуулав


Боловсролын салбарын 2024 оны чухал үйл явдал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын  VIII Их хурлыг Төрийн ордонд зохион байгуулснаар эхэллээ. Их хуралд 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцсон юм. Цахим шилжилтэд Боловсролын яам нэгдлээ. Салбарын цахим системүүдийг цэгцлэх, хоорондын уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулж, мэдээлэл технологийн нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулж байна. Салбарын үйлчилгээг задлан шинжилж, үр дүнд нь нэгдсэн ойлголтод хүрч, төр, хувийн хэвшлийн хариуцах үйлчилгээ, ажиллах зарчмыг зааглаж, тодорхой болгох юм. Ингэхдээ зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжиж, монгол инженерүүд шинийг санаачлах, дэлхийн технологийг нутагшуулах, сэтгэн бодох, бүтээх эрх чөлөөг хангахыг зорьжээ. Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багш ажиллуулах талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийсэн нь цахим ертөнцөд багагүй шуугиулсан. Тэрбээр “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам батлагдсанаар журамд заасан мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуус, чадварлаг боловсон хүчин боловсролын салбарт ажиллах нөхцөл бүрдэж, багшийн дутагдлыг нөхөх, ачааллыг бууруулах боломжтой. Үндсэн багшаар бус гэрээт багшаар ажиллана. Энэ бол олон цогц ажлын нэг хэсэг, богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ юм” гэжээ. Монгол сурагчдын амжилт үргэлжилсээр. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Батт хотод зохион байгуулсан олон улсын математикийн 65 дугаар олимпиадад Монголын баг зургаан медаль хүртжээ. Олон улсын хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадыг ЮНЕСКО-гийн дэргэдэх Хиймэл оюун ухааны олон улсын судалгааны төв “IRCAI” болон Олон улсын хиймэл оюун ухааны ёс зүй, зохицуулалтын төв /ICAIRE/, Саудын Арабын Их өгөгдөл, хиймэл оюун ухааны газартай хамтран зохион байгуулсан. Олимпиадад 25 улсын 90 орчим сурагч өрсөлдөхөд “Оюунлаг” сургуулийн сурагч Н.Батсүх алтан медаль, “Хобби” сургуулийн сурагч Э.Тэнүүн хүрэл медаль хүртжээ. АНЭУ-ын Дубай хотод дөрвөн жил тутамд зохион байгуулдаг оюуны спортын олимп гэгддэг “Memoriad 2024” тэмцээнээс манай улсын тамирчид 38 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр алтан цомын эзэн болжээ. Тодруулбал, 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлсэн юм. 2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгөнөөс 1000 төгрөгийг ээж аав, асран хамгаалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоолоор хүүхдийн хоолны мөнгийг 500 төгрөгөөр нэмсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 3000 төгрөг болсон. Мөнгөн дүн өссөнөөр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ  нэмэгджээ. Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна талбай болон тоглоомын талбайн тохижилт хийжээ. Үндэсний номын сангийн шинэ салбарын Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номыг Соёлын яамны дэмжлэгээр эрхлэн гаргажээ.  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1330.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төсөлд 472.7 тэрбум төгрөгийн санхүүжүүлт баталснаар шинэ оноо угтаж байна.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр