Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн төрийн өмчит комани, үйлдвэрийн газруудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөдрийн нөхцөл байдал, үйл ажиллагаан ирэх гурван жилийн төлөвлөгөөний талаар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны авч хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга зэрэг 10 асуудлыг хэлэлцэх аж.
Н.Энх
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна