Орон сууцжуулалтын ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хэсэг тав дахь хурлаа хийлээ


Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тав дахь хуралдаанаа хийлээ.

Тус ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Э.Батшугар, Х.Болормаа, Х.Жангабыл, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Б.Найдалаа, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өмнөх хуралдаануудаар хэлэлцсэн асуудал, сонсож танилцсан мэдээллийг нэгтгэн, ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт, чанар, стандартыг дэмжих бодлогын талаар  хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр ногоон санхүүжилтийн эрэлт хангалттай байна гэсэн дүгнэлтийг хийж, харин нийлүүлэлт болон чанарын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэнээ танилцуулсан юм. Мөн тэрбээр нийлүүлэлтийг дэмжих 10, эрэлтийг дэмжих дөрөв, чанарыг дэмжих хоёр, эрэл болон нийлүүлэлтийг дэмжих гурав, гурвалсан буюу эдгээрийг гурвууланг дэмжих гурав, нийт 22 бодлогын чиглэлийг тодорхойлсон байна.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Л.Соронзонболд, С.Ганбаатар, Х.Жангабыл, Б.Найдалаа, Г.Очирбат нар ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт болон чанарын шалгуур, шаардлагын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа барилга, байгууламжид тавих чанарын хяналт, үнэлгээ хангалтгүй байгааг онцолж, арилжааны банкууд үүнд төдий л анхаарал тавьдаггүй бөгөөд эрчим хүчний хэмнэлтийн хувийг алдаг оног тооцож буйг шүүмжлэв. Барилгын салбарт хэрэгжиж байгаа норм нормативыг шинэчлэхэд хамгийн хурдтайгаар ажиллахад 10 жил шаардлагатайг тэрбээр хэлж, энэ талаар ямар ч алхам хийгдэхгүй явж ирсэнд харамсаж байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд олон улсад үнэлэгдэж байгаа ногоон санхүүжилтийн тэргүүлэх туршлагыг судлах, эрчим хүч, дэд бүтцийн бие даасан шийдэлтэй барилгын стандартыг батлах, ногоон зээл авах боломжтой давхаргыг тодорхойлж түүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар чанарын асуудалд илүүтэй анхаарал хандуулж, эрсдлээс сэргийлэх, чанар, стандартад тавих хяналтыг эзэнтэй болгох шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл одоо мөрдөгдөж байгаа стандартуудыг сайжруулж, боловсронгуй болгож явах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа ногоон санхүүжилтэд тавигддаг олон улсын шалгуур нөхцлүүд түвэгтэй тул эх үүсвэр татахад бэрхшээлтэй. Ус, орлого зэрэг олон асуудал дээр тулаад гацдаг. Худалдан авах боломжтой давхаргад зориулсан хэрэгжихүйц шийдлүүдийг эрэмбэлж, боломжтойгоос нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэлээ. Тархмал дэд бүтэц л гол шийдэл тул үнэтэй ч байслаа гэсэн хийх ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний өртөг ихээхэн буурч, хүчин чадал нь нэмэгдээд байгааг дурдаж, энэ талаар ажил, алхам хийж байгаа зарим иргэд, аж ахуйн нэгжийн туршлагыг дэмжиж байгаа тухайгаа танилцуулав.

Ажлын хэсэг дараагийн хуралдаанаараа банк, санхүүгийн салбарын мэдээллийг сонсохоор тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 13 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 21 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр