УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.01.09/-ийн нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр товлосны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай хийх гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувиар эцэслэн баталлаа.
Цөмийн энергийг ашиглахтай холбоотой асуудлыг УИХ 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг САС” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-тай зөвшилцөх саналыг өчигдөр УИХ-д хүргүүлсэн юм.
Иймд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай хийх гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдөр хэлэлцэж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар ийнхүү эцэслэн батлагдлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна