Э.Лхагва: Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргаж буй нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад ач холбогдолтой


Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.

-Монгол Улсын Үндсэн хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлээр гаргаж байгаа юм байна. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн дагуу шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурал хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах бүхий л үйл ажиллагаандаа хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах зарчмыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна. Энэ бол Монголын парламентын “Гурван төгөлдөршил”-ийн стратегийн тэргүүн эрэмбийн зарчим гэдгийг олон нийт нэгэнт мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, хүнийг ямар ч байдлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байдаг. Ялангуяа харааны, сонсголын бэрхшээлтэй, бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн эмгэг согогтой, өвчтэй ядруу байдлаасаа болоод хүн нийгмийн харилцаанаас хоцордог, үлддэг байж болохгүй. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тодорхой зааж, тэдний эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах талаар нарийвчлан хуульчилсан. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан түгээмэл загвар, хэрэглэгдэхүүнээр хангах, стандарт, шаардлагад нийцүүлж ажиллах тухай тодорхой заасан байдаг. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газар хэдхэн хоногийн өмнө, тодруулбал энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан бэлтгэсэн аудио хувилбарыг гаргасан бол энэ удаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэддээ зориулж дохионы хэлээр гаргаж байна.

-Сонсдог болон дохионы хэлээрх Үндсэн хуулийг хаанаас үзэх вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлмэрчээр “уншуулж” аудио хувилбартай нь нэгтгэсэн видео хувилбарыг бид маргаашаас Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим талбарт байршуулна. Мөн Улсын Их Хурлын нийгмийн сүлжээн дэх албан хуудсууд, мэдээллийн цахим сайтуудаар түгээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Монгол Улсад 2023 оны байдлаар 11,418 гаруй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. Дээр нь харааны бэрхшээлтэй 12,053 орчим иргэн бий. Иймд бид Үндсэн хуулийн аудио болон дохионы хэлээрх хувилбаруудыг аль болох хүртээмжтэй, олдоцтой байдлаар түгээхэд анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас эхлэн олж авснаар бусад хуулийн зохицуулалтыг эрж олох, мэдэх, цаашилбал, өөр өөрийн эрхийг нэхэх, эдлэх боломжийг нээж буй ихээхэн ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 12 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр