Мэргэн хөтөч Л.Түдэв


Хатуужил үзчихсэн
Зовлон зүдгүүрт
Зоогдчихсон ч
Халширч үзээгүй
Харуусаж яваагүй
Хамаг бүхнээ
Хайрлаж үзэлгүй
Сурахын төлөө
Сууж тогтносон
Цаг мөчийг
Гарздахгүй гэж
Цаглашгүй үнэнчээр 
Газарт унагалгүй
Тэвчин сууж
Товчлон судалж
Жоохон жоохноор
Хураан цуглуулж
Зийхэн зийхнээр 
Хуримтлуулан тэмдэглэн
Авдар хайрцаг
Агуулах сав
Ховорч гэсэн
Эвийг олж
Арга сүвэгчлэн
Дөрвөн ханатай
Бор гэртээ
Дөмгийг бодолгүй
Боорлон гуйлгүй
Баруун хатавчаас
Эхлэн газарт
Бараа мэтээр 
Эхлүүлэн өрсөөр 
Өргөөд даахгүй
Өширхөж гомдолгүй
Гар бичмэлээ
Хураан цуглуулж
Гадаа гэртгүй
Хамгаалан бөөгнүүлж
Сан сангаар биш ч
Шуудай шуудайгаар 
Бичвэртэй болов
Бэлтгэн цуглуулав
Сан хөмрөг
Элбэг дэлбэг
Дүүрэн дүүрэн
Санасан бодсон
Бүрэн бүтэн
Ариун баялаг
Бичих үлдэж
Би бэлээн!
Багш нарын
Байрны хашаа
Цэлгэр том
Мань мэтийн
Гэр орон 
Жижиг бага аа!
Урьдхан талд 
Арван гаруйхан
Алхамд зайд
Ардын багш нарын
Ариун биш ч ноольтой!
* * *
Сум шиг дүүлэхгүй ч
Сур шиг хээр хэвтэхгүй
Сар шиг хээр хонохгүй ч
Саваа шиг гадаа хаягдахгүй
Өөрөө өөрийгөө цагдан захирч
Өгөөмөр түмний үнэнч зөвлөмжөөр
Өөнтөглөн муулагчийн үгийг мартаж
Өнөр олны сургаалыг дагаж
Өсөж торниод үргэлж бүтээгээд
Өндийн босож өндрөө авсан юм аа!
* * *
Цөхөрдөггүй, сөхөрдөггүй Л.Түдэв
Гунддаггүй ганхдаггүй Л.Түдэв
Эрддэггүй, энддэггүй Л.Түдэв
Гардаггүй, гамнадаггүй Л.Түдэв

Сордоггүй, сульддаггүй Л.Түдэв
Давардаггүй, ташуурддаггүй Л.Түдэв
Цовхордоггүй, цохолдоггүй Л.Түдэв
Овоолдоггүй, осгоодоггүй Л.Түдэв

Хайлдаггүй, харамсдаггүй Л.Түдэв
Харамладаггүй, хашраадаггүй Л.Түдэв
Дайрдаггүй, данхайдаггүй Л.Түдэв
Давшдаггүй, даамширдаггүй Л.Түдэв

Туйлдаггүй, турхирдаггүй Л.Түдэв
Танхайрдаггүй, тавтиргүйтдэггүй Л.Түдэв
Мөхдөггүй, мохдоггүй Л.Түдэв
Ханхайдаггүй, хонхойдоггүй Л.Түдэв

Цорвойдоггүй, цанхайдаггүй Л.Түдэв
Ярвайдаггүй, янтайдаггүй Л.Түдэв
Шантайдаггүй, зантайдаггүй Л.Түдэв
Сульддаггүй, улддаггүй Л.Түдэв
Тэвддэггүй, тэвхэцдэггүй Л.Түдэв
Нурдаггүй, нумардаггүй Л.Түдэв

Сэндийдэггүй, сэмэрдэггүй Л.Түдэв
Зордоггүй, ордоггүй Л.Түдэв
Балардаггүй, балгадаггүй Л.Түдэв
Бархирдаггүй, бардамнадаггүй Л.Түдэв

Хонхойдоггүй, хонзогонодоггүй Л.Түдэв
Хохирдоггүй, хомстдоггүй Л.Түдэв
Бөхийдөггүй, бөгтийдөггүй Л.Түдэв
Хонхойдоггүй, хотойдоггүй Л.Түдэв
Бөглөрдөггүй, бөхөлздөггүй Л.Түдэв
Тайлагдахгүй, танигдахгүй Л.Түдэв
Тавалдаггүй, тансагладаггүй Л.Түдэв

Чихэлддэггүй, чимхэлдэггүй Л.Түдэв
Цэцэрхдэггүй, гачирхдаггүй Л.Түдэв

Зардаггүй, залхуурдаггүй Л.Түдэв 
Зарагддаггүй, замхардаггүй Л.Түдэв
Зовдоггүй, цохидоггүй Л.Түдэв
Зусарддаггүй, зуурьганадаггүй Л.Түдэв

Ноцдоггүй, нуудаггүй Л.Түдэв
Амардаггүй, алмайрдаггүй Л.Түдэв
Цаггүй, захгүй Л.Түдэв
Хязгааргүй, хазааргүй Л.Түдэв
Жолоогүй, жороогүй Л.Түдэв

Шантардардаггүй, шавхагддаггүй Л.Түдэв
Самарддаггүй, амардаггүй Л.Түдэв
Түлдэггүй, түймэрддэггүй Л.Түдэв

Тавалдаггүй, тачигнадаггүй Л.Түдэв
Тамирддаггүй, тарчлаадаггүй Л.Түдэв

Гээдэггүй, гэнддэггүй Л.Түдэв
Гооддоггүй, гонжгонодоггүй Л.Түдэв
Чалчдаггүй, сандардаггүй Л.Түдэв
Дөнгөдөггүй, дөнгөлдөггүй Л.Түдэв
Чочирддоггүй, чичирдэггүй Л.Түдэв
Чочирдоггүй, чичирдэггүй Л.Түдэв ээ!

Р.Буянжаргал 
“Шүлэг” номоос  шүүж хянасан, шүүрдэж цэвэрлэсэн Б.Хүрэлбаатар 
/Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч/

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 12 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр