Манай сонин МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит "Ган үзэг" шагнал хүртлээ


Үндэсний өдөр тутмын ууган хэвлэл “Монголын үнэн” сонины хамт олон 2024 оны амжилт бүтээлээ цэгнэн, шилдэг сэтгүүлч, ажилтнаа тодрууллаа. Шилдэг сэтгүүлчээр Нийгэм, урлаг, соёлын албаны сэтгүүлч Трамп Төмөрөө, шилдэг ажилтнаар Дизайн, гэрэл зураг, компьютерын албаны оператор Д.Пүрэвсүрэн нар шалгарсан юм.  Трамп Төмөрөө гэх авторын нэрээр уншигчдын эчнээ танил болсон Д.Баттөмөрийн нийтлэл, ярилцлага бичлэгийн өнгө аясаараа ялгардаг. “Өлгөц”, “Бүтээлч Монгол” буланд нийтлүүлсэн түүний бүтээлүүдийн агуулга хоржоонтой, хөнгөн үгээр гүн санаа илэрхийлж, уншигчдад нэгийг бодуулж, хоёрыг санагдуулдаг билээ. Сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, ярилцлагыг уншигчдад алдаа мадаггүй хүргэх хариуцлагатай ажил бол эх бэлтгэл.  Дизайнер, операторууд хариуцсан нүүрээ цэгцтэй, ойлгомжтой бас загварлаг дэглэхийг зорьдог. Иймд хариуцсан нүүрэндээ чигч сэтгэлээр хандаж, шуурхай ажилладаг С.Пүрэвсүрэнг шилдэг ажилтнаар онцлон шалгарууллаа. “Монголын үнэн” сонин бол Монгол Ардын Намын төв хэвлэл. МАН-ын бодлого, шийдвэрийг орон нутаг, Улаанбаатар хотын уншигчдад үнэн бодитоор хүргэдэг эх сурвалж билээ. Иймд Монгол Ардын Намын 2024 оны шилдэг ажилтнаар манай сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэгийг шалгаруулсан юм. Улиран одсон 2024 онд уншигч захиалагчдынхаа тоог нэмж, 48 дугаар,1152 нүүр сонин бэлтгэн 400 гаруй мянган ширхгийг хэвлэн түгээсэн байна. 
“Монголын үнэн” сонин 105 дахь жилийнхээ босгон дээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн нэрэмжит “Ган үзэг” цом хүртлээ. Энэ бол манай редакц нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн чиглэлээр тойм, дүн шинжилгээ бүхий нийтлэл, ярилцлага, сурвалжилга, тэмдэглэлийг уншигчдадаа хүргэхээр хичээнгүйлэн ажилласны үнэлэмж юм.  Өнгөрсөн нэг жилд 20 гаруй тусгай дугаар бэлтгэн хамтран ажилладаг байгууллага, компанийн мэдээ, мэдээллийг түгээж, амжилт дүүрэн шинэ оноо угтлаа.  Мөн манай сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Б.Сэлэнгэ  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 2024 оны “Сонины шилдэг редактор”-аар шалгарч "Ган үзэг" цомын эзэн болов. Тэрбээр ярилцлага, нийтлэл бэлтгэхдээ монгол хэлний найруулга зүй, зөв бичих дүрмийн уламжлалыг хадгалан сүүлийн жилүүдэд сониноос гадна идэвхтэн бичигчдийн нийтлэлийг хянан боловсруулж, редакторлаж байна.
2025 он манай сонины төдийгүй Монголын сэтгүүл зүйн түүхэнд онцгой жил болно. XX зууны босгон дээр ард түмнээ тусгаар тогтнолоо сэргээх, эрх чөлөөгөө эргүүлэн авах их үйлсэд уриалан дуудсан “Монголын үнэн” сонины 105 жилийн ой тохиож байна. Нэрт соён гэгээрүүлэгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв эрхлэгчийнхээ  90 насны ойг тэмдэглэнэ. Ийнхүү манай редакц шинэ бүтээлийн арвин сэдэв, тэмдэглэлт өдрүүд олонтой, хүсэл тэмүүлэл дүүрэн 2025 оноо эхлүүллээ. 

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 13 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр