Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтоолоо


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүр Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бие болгох зорилгоор “Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг явуулж, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосон байдаг.

Тус чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв ажилтан, албан хаагчдын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтоох ажлыг хийлээ.

Уг сорил дээр суниалтыг 1 минутын хугацаанд хийж гүйцэтгүүлсэн бөгөөд хэвлийн таталт, биеийн уян хатан байдал, тэнцвэрт байдал зэрэг нийт 9 үзүүлэлттэй байлаа.

Энэ удаагийн сорилын онцлог нь албан хаагчдаас бие бялдрын сорил аваад зогсохгүй биеийн бүтэц, ажиллах чадвар, эрүүл мэндийг тодорхойлж газар дээр нь шаардлагатай зөвлөмж, дасгал хөдөлгөөн, авах арга хэмжээний зөвөлгөөг өгч байгаа юм.

Тус үйл ажиллагааг Монгол Улсын спортын мастер М.Март удирдан ажиллалаа.

Эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжил хувь хүний хөгжил билээ.

Эх сурвалж: ЭМЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хаврын анхны шан татагдлаа 2 цагийн өмнө
“Хөдөлмөрийн хүн” 2 цагийн өмнө
“Менторшип-2025” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо 2 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг....... 3 цагийн өмнө
Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа 3 цагийн өмнө
Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа 3 цагийн өмнө
Зуслангийн ЯРГУЙ 23 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ Өчигдөр
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ Өчигдөр
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав Өчигдөр
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … Өчигдөр
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн Өчигдөр
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” Өчигдөр
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… Өчигдөр
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт Өчигдөр
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… Өчигдөр
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… Өчигдөр
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил Өчигдөр
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна Өчигдөр