Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн (БНОУХ) улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг хамруулсан “Олон нийтийн санал бодлын судалгаа”-ны үр дүнг танилцуулах уулзалтыг энэ сарын 15-нд зохион байгууллаа. Тус судалгааг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Асуулга судалгааны төвийг төлөөлөн Хараат бус судалгааны хүрээлэн хийж гүйцэтгэсэн байна.
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн Суурин төлөөлөгч Крейг Кастанья судалгааны үр дүнг танилцуулав. Тэрбээр “Энэхүү судалгааг 2024 оны гуравдугаар сард гүйцэтгэж дууссан. Гэвч өнгөрсөн онд Монголд улс төрийн шат шатны сонгууль өрнөж байсан тул үр дүнг танилцуулах уулзалтыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Хугацааны хувьд орой танилцуулж буй ч судалгааны ач холбогдол хэрэгцээтэй хэвээр байгаа” гэдгийг онцолсон юм. Санал асуулгад Монгол Улсын 18-аас дээш насны гар утас хэрэглэдэг 2037 иргэнийг хамруулсан байна.
Улс төрийн намуудын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, олон намын тогтолцоог дэмжих зорилго бүхий тус уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал нар оролцлоо.
Эх сурвалж: nam.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна