БНСУ-ын Гадаад хэргийн яам визний асуудлаар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ


БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд С.Сүхболд тус улсын Гадаад хэргийн яамны Консул, Аюулгүй байдлын газрын захирал Юн Чусоктой өнгөрсөн 25-нд уулзжээ. Монгол Улсын иргэдээс виз мэдүүлэх материалд төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” цахим системээс олгогддог үндэсний гадаад паспортын лавлагааг хүчин төгөлдөрт тооцуулах саналыг Гадаад харилцааны яамны Ноот бичгээр хэд хэдэн удаа хүргүүлсэн асуудалд ахиц гаргах талаар нэн түрүүнд илтгэжээ.

 БНСУ-ын виз мэдүүлсэн байх хугацаандаа гадаадын бусад улс орнуудад чөлөөтэй зорчих нөхцөл хязгаарлагдахгүй байх талаар шийдвэр зайлшгүй хэрэгцээтэйг онцоллоо. Түүнчлэн солонгосын зохих журам, шалгуурын дагуу виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, хилийн шалган нэвтрүүлэх явцад иргэдийн гар утсыг шалган, хувийн мэдээлэлд халдаж буйг зогсоох, эмчилгээний визний шаардлагаас чөлөөлөх асуудлыг бодит ажил болгох талаар ч санал нөхцөл байдлыг ярилцжээ. Эмчилгээнд хамрагдагсадын визийн шаардлагын асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны сүүлийн хуралдаанд ч тавьсан юм.
БНСУ-ын талаас суугаа улсын хуулиар виз олгохдоо хүчин төгөлдөр баримт бичгийг шалгах зохицуулалтын дагуу гадаад паспортыг хурааж буйг Хууль зүйн яамтайгаа зөвлөлдөн шийдвэрлэх талаар ноён Юн Чусок хэлжээ. Мөн Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны визний асуудал хариуцсан ажилтны тоог нэмэгдүүлж, виз олголтын хугацааг багасгасан, гадаад иргэдийг хүлээн авч, эмчлэх албан ёсны эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээс нотолгоогоо авсан өвчтөн эмчилгээний визээ цахимаар мэдүүлэх, санхүүгийн баталгаа шаардахгүй зэрэг дэвшилтэт шийдвэрүүд саяханаас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг онцолжээ. Бусад дурдагдсан асуудлаар цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 10 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 15 минутын өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 16 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 17 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 17 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 20 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 20 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 20 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19