Токиогийн шүүх Мүүний нэгдсэн сүмийг татан буулгах шийдвэр гаргажээ. Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад ийм шийдвэрт хүрсэн. Тус сүмийг дагалдагчдаа дарамтлан хандив цуглуулдаг хэмээн буруутгадаг. Сүмийн удирдлагууд үүнийг эсэргүүцэн давж заалдах хүсэлтээ хэлэлцэж байна. Японы Боловсролын яамнаас 2023 онд Өмнөд Солонгост төвтэй нөлөө бүхий шашны урсгалыг татан буулгах хүсэлт гаргасан. Ингэхдээ дагалдагчдын дунд айдас төрүүлж, гэр бүлд нь хохирол учруулсан, мөнгө цуглуулах, элсүүлэх тактикуудыг нотлох 170 хүний ярилцлага, 5000 баримтыг хавсарган шүүхэд хүргүүлжээ. Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй эр гэр бүлийнхээ санхүүгийн асуудалд сүмийг буруутгасан. Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо хэмээн албан ёсоор нэрлэсэн сүм нь Японы Иргэний хуулийн дагуу хүчингүй болсон анхны шашны бүлэг боллоо.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна