Кремль хоригуудаа цуцлахыг шаардав


Вашингтоны төлөөлөгчид Москва, Киевийн талтай ээлжлэн хэлэлцээр хийсэн. Эдгээр уулзалтын үр дүнг Цагаан ордноос нийтлэв. Москва, Киевтэй тус тусад нь аюулгүй тээвэрлэлтийг хангах, хүч хэрэглэхээс зайлсхийх, Хар тэнгист цэргийн зориулалтаар арилжааны хөлөг онгоц ашиглахгүй байх талаар тохиролцсон гэжээ. Нэмж дурдахад, АНУ хоёр талтай хамтран “Эрчим хүчний байгууламжид цохилт өгөхийг хориглох хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ” боловсруулна. Киевтэй хийсэн хэлэлцээрээр олзлогдогсдыг солилцох, энгийн хоригдлуудыг суллах, хүчээр шилжүүлсэн Украины хүүхдүүдийг эргүүлэн авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. ОХУ-ын төлөөлөгчидтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордооны экспортын дэлхийн зах зээлд гарах боломжийг сэргээх, далайн тээврийн даатгалын зардлыг бууруулах, боомтод нэвтрэх, ийм төрлийн үйл ажиллагаа явуулах төлбөрийн системийг өргөжүүлэхэд АНУ туслахаа амлав. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Москва Хар тэнгисийн санаачилгыг харилцан хүлээн зөвшөөрөгдөх хэлбэрээр шинэчлэхийг дэмжиж гэрээг сунгах  баталгаа  шаарджээ. Мөн Кремлийн бусад шаардлагын нэг нь хүнс, бордоо үйлдвэрлэдэг, экспортолдог компаниудад тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24639/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… 13 цагийн өмнө
Дуурийн хатан хаан 17 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг... 17 цагийн өмнө
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 17 цагийн өмнө
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 17 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 17 цагийн өмнө
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 17 цагийн өмнө
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 19 цагийн өмнө
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 19 цагийн өмнө
Арена: Серена Уильямс 19 цагийн өмнө
Есөн-Эрдэнийн аялгуу 19 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засги… 2025/03/28
Цэцийн шийдвэр бүдэрч, түүхэн гэрээ батлагдав 2025/03/28
​ Н.Эрдэнэ: Дэлхийн циркийн №1 алиалагчаас эхлээд гимнастик, акробат… 2025/03/28
Ж.Чинбүрэн: Эмч, өвчтөн хоёрын итгэлцэлд том ан цав үүсгэлээ 2025/03/28
Д.Мөнхтөр: “ХӨГЖИЛ” телевиз Монголын бизнес эрхлэгчдийн найдвартай тү… 2025/03/28
Зүрх, тархи гижигдсэн амтлаг ховс “Самсара” 2025/03/28