Дэлхийн эдийн засгийн уналтын үед зах зээлийн үнэлгээгээ 80 тэрбум ам.доллароор алдсан “Фэйсбүүк”-ийн толгой “Мета” компани олон мянган ажлын байраа цомхотгохоор зэхэж байна.
“Мета” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг "2023 онд тэргүүлэх ач холбогдол бүхий өсөлттэй салбарт хөрөнгө оруулалтаа төвлөрүүлнэ. “Instagram Reels”-д зориулсан хиймэл оюун ухааныг идэвхжүүлэх зөвлөмж, сурталчилгаа, метаверс хайгуулд анхаарлаа хандуулна. Цаг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн манай бизнесийн хамгийн чухал хөрөнгө оруулалтууд болно. Тиймээс зарим багаа цомхотгоно” гэж “Уолл стрийт журнал” сонинд ярьжээ.
Х.Заяа