Б.Батбаатар: Э.Одбаяр бусдыг гүтгэн илт худал мэдээлэл тараасан нь нотлох баримтаар тогтоогдсон


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй "No War" хөдөлгөөнийг санаачлагч иргэн Э.Одбаяр нарт холбогдох  шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр шүүхийн шийдвэр гарлаа. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатараас тодрууллаа.

-Э.Одбаяр тэргүүтэй 5 хүнд холбогдох шүүх хурал болж, шүүх шийдвэрээ гаргалаа. Иргэн Э.Одбаярын хувьд Ерөнхий сайдыг гүтгэсэн гэсэн хэргээр шалгагдаж байна. Яг ямар мэдээлэл түгээсэн юм бэ?

-Би шүүх хурал дээр хохирогчийн төлөөлөгчөөр оролцлоо. Иргэн Э.Одбаяр нь  Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйл буюу бусдын нэр хүндийг санаатайгаар гүтгэх, мэдээлэл тараасан,  23 дугаар зүйл буюу “Хууль сахиулагчийн биед халдсан, хүч хэрэглэсэн”  хоёр зүйл ангиар шүүгдэж байсан. Тусдаа байсан энэ хоёр хэргийн субъект нь нэг гэдэг утгаараа нэгтгэсэн юм байна. Э.Одбаяр нь  өөрийнхөө  твиттер болон фэйсбүүк хаягаар дамжуулан  “Аймшигтай юм, Э.С-ийг санаатайгаар машинаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б нь Ерөнхий сайдын хүн.  Ерөнхий сайдын  хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ.  Хохирогч Э.С-ийн биеийн байдал хүнд байна. Энэ хэргийг ямар зорилгоор олон нийтээс нууцалж байна вэ? ЦЕГ-аас мэдээлэл шаардаж байна. Гэмгүй хүмүүсийг элдвээр гүтгэж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөхдөө түргэн шуурхай нөхдүүд биз дээ. Яагаад энэ хэргийг тас дарчихаад байна ” гэсэн агуулгатай мэдээлэл нийтэлсэн. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын зураг,  зам тээврийн ослын бичлэгийн хамт цахим хуудсандаа оруулсан байсан. Энэ мэдээлэл цацагдсны дараа  МАН-ын Хуулийн хэлтсээс Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан талаар тодруулах албан бичиг явуулсан юм билээ. Энэ дагуу Нийслэлийн прокурор хохирогчоор Ерөнхий сайдыг тогтоосон байдаг.

-Гэхдээ хэрэгт холбогдогчид дайныг эсэргүүцсэн, жагсаал цуглаан хийснийхээ төлөө ял авах гэж байна гэсэн агуулгатай мэдээллийг тараагаад байгаа шүү дээ?

-Шүүх хуралд миний бие хохирогчийн төлөөлөгчөөр оролцсон. Нөгөө тал найман өмгөөлөгч, таван шүүгдэгчтэй оролцож, гэм буруугүйгээ нотлох гэж  бүхий л талаас мэдээллүүдээ гаргасан байгаа. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд “Дорнод аймагт болсон авто ослын хэрэгт Ерөнхий сайд буруугүй, уг осол гаргасан этгээд Ерөнхий сайдтай хамааралгүй, хэргийг ямар нэгэн байдлаар нуун дарагдуулаагүй” гэдгийг тогтоосон.  Шүүх хуралд оролцсон хүний хувьд хэлэхэд ямар нэг жагсаал цуглаан хийсэн, үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг үндэслэлээр Э.Одбаяр болон бусад шүүгдэгчид ял шийтгэл аваагүй.

-Улсын яллагч Э.Одбаярт 1.9 жил хорих ял санал болгосон гэсэн. Гэтэл яагаад шүүхээс  зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм бэ?

 -Шүүхээс Э.Одбаярын гэм буруутайг нотлох баримтад үндэслэн  тогтоосон бөгөөд  Улсын яллагч 1.9 жил хорих ял санал болгосон.  Ерөнхий сайдын бие төлөөлөгчийн хувьд би энэ ялыг торгох буюу өөр шийтгэлээр хөнгөрүүлж өгөх саналаа шүүхэд гаргасан.  Шүүх бүрэлдэхүүн хуралдаад Э.Одбаярт 1.2 жил зорчих эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргасан.

Б.Нүүдэл

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 13 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 13 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 13 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 14 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 14 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 15 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 15 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 15 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 15 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө