“Монголын үнэн” сонины уншигч, захиалагчдадаа 102 жилийн ойн мэнд хүргэе


Монголын тогтмол хэвлэлийн анхдагч, өдөр тутмын ууган хэвлэл “Монголын үнэн” сонин 102 нас хүрлээ. 1920 оны арван­нэгдүгээр сарын 10-нд анхны дугаар нь хэвлэгдэн гарч, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санааг түүчээлж, үндэстнийхээ сэргэн мандалтыг уухайлан эхлүүлсэн тус сонин улс орныхоо 100 жилийн түүхийг хувьсгал, тэмцэл, ялалт, ололт, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалттай нь товчоолон бичиж, архивлан үлдээсэн юм.

 “Монголын үнэн” сонин Монголын сэтгүүл зүйн түүхэнд тод мөр үлдээсэн “Уриа”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг олон сониныг араасаа дагуулж, үндэсний сэтгүүл зүйн үе үеийн төлөөллийг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг түүхэн тэмдэглэлт ойн өдөр эргэн дурсах нь бидний үүрэг билээ.
“Монголын үнэн” сонин 1921 онд Ардын хувьсгалын галыг бадраасан шигээ 1990 оны Ардчилсан хувьсгалын үзэл санааны цөм болж, ардчилал, шинэчлэл, өөрчлөн байгуулалтын салхийг хагалж, улс, нийгмээ хөгжлийн шинэ тавцанд гаргахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

 Өнөөдөр “Монголын үнэн” сонин 24525 дахь дугаараа эрхэм хүндэт уншигч таны гар дээр дэлгэж, 103 дахь жилийнхээ түүхийг бичиж эхэллээ. 


102 жилийн турш тасралтгүй хэвлэгдэн гарч буй “Монголын үнэн” сонин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийтлэлийн бодлого, агуулга, хэлбэр, өнгө төрхөө шинэчлэн, долоо хоног тутамд хэвлэгдэн гарах болсноор эдүгээ уншигч, захиалагчдынхаа тоогоор тогтмол хэвлэлүүдийг тэргүүлж байгаа билээ. “Монголын үнэн” сонины нийт захиалагчдад Эзэн Богд Чингис хааны эш хөрөг өргөө гэрт тань залран очиж буйг дуулгахад таатай байна. 
“Монголын үнэн” сонины бичгийн их мэргэдийн бийрийг хатаалгүй өнөөг хүртэл өртөөлөн авч ирсэн үе үеийн хамт олондоо, мянга мянган уншигчдадаа 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын үнэн сонины редакц


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 18 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 18 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 18 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 18 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 19 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 19 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 20 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 20 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 20 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 20 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 20 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 20 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 20 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 20 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 21 цагийн өмнө