Боловсролыг хүртээмжтэй хөгжүүлэх Засаг даргын бодлого захын хороонд хэрэгжиж байна


-Би машин хийсэн

-Би  шоргоолж хийж байна.

-Надад хүн аалзыг өг, багш аа.

-Багш аа, би цэцэг хийе...

Дөрвөн настнууд ийн ам амандаа уралдан шулганаж, нэг нэгнийхээ юу хийж байгааг асууж, багшаасаа дараагийн хийх тоглоомоо нэхнэ.  Энэ бол Зүрх уулын хормойд оршдог, нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх 280 дугаар цэцэрлэгийн  бяцхан хүүхдүүд  “I`m Brick” буюу “365 бүтээлч блог”  тоглоомоор тоглож байгаа нь. Чингэлтэй дүүргийн Засаг даргын төсвөөс хөрөнгө  оруулалт хийснээр  тус цэцэрлэгт хүүхдүүдийн бүтээлч чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Олон улсын стандарт бүхий энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүд цэцэрлэгтээ тоглонгоо оюун ухаан, бүтээлч чадвараа хөгжүүлдэг байна. “I`m Brick” хөтөлбөр нь хүүхдүүд өөрсдийн мэдрэмж, үзэл бодлоо үгээр илэрхийлэх чадварыг нэмэгдүүлж, шинжлэх ухааны судалгаа хийх чадварыг сайжруулан, хүүхдийн анхаарал төвлөрөл, өөртөө итгэх байдал, сонирхсон зүйлдээ тэмүүлэх тэмүүллийг хөгжүүлдэг олон талт оюун ухааны онолд суурилсан олон улсын стандарт хөтөлбөрт юм. Тиймээс ч хүүхдүүд уг тоглоомоор төрөл бүрийн амьтан, ургамлын дүрс өрж,  эвлүүлж байна.

Басхүү хүүхдүүд цэцэрлэгтээ алаг мэлхий өрж, хурдан морь уралдуулж, сур сүлжиж, таван хошуу мал, төл, монгол гэрийн эд хогшлыг нэрлэж,  “айл гэр” болж тоглож байна. Тус цэцэрлэг хоёрдугаар давхрын коридороо монгол ахуйгаар тохижуулжээ. Эцэг эхчүүдэд зориулсан уншлагын танхим ч байна. Тэнд эцэг эхчүүд, хүүхдүүд ном уншихаас гадна багш нараас аав, ээжүүдэд нь хүүхдийн  хөгжил, хооллолт, эрүүл ахуйн талаар зөвлөгөө авдаг байна.

 

Л.Батчимэг: хүүхдийн оюун ухааныг хөгжүүлдэг, олон улсын стандарт бүхий “I`m Brick”  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

 

Тус цэцэрлэгийн эрхлэгч Л.Батчимэг “Манай цэцэрлэг 2020 оны аравдугаар сард ашиглалтад орсон. 2021 оноос манай цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрч эхэлсэн. Энэ хугацаанд уламжлалт ёс заншлыг хүүхдүүддээ өвлүүлэх үүднээс нийтийн эзэмшлийн талбай болох цэцэрлэгийн коридороо тохижуулсан. Ингэснээр багш нар хүүхдүүдэд зөвхөн ангидаа мэдлэг олгохоос гадна, хүүхдүүд мэдсэн мэдлэгээ уламжлалт тоглоомоороо тоглож бататгаж байгаа юм. Японы Хүүхдийг ивээх сангаас ном, тоглоомын хандив тусламж үзүүлсэн. Үүн дээрээ түшиглээд бид Нийтийн номын санг байгуулсан. Нийтийн номын сангаас эцэг эхчүүд  хүүхдүүддээ гэрээр ном авч, уншиж, тоглуулаад буцаагаад номын санчид тушаах боломжтой.

Бид өнгөрсөн онд БНСУ-ын сургуулийн өмнөх боловсролд зориулсан “I’m Brick” хүүхдийн сэтгэхүй, оюун ухааныг хөгжүүлэх блогон тоглоомыг  дотоодын нөөц, бололцоондоо тулгуурлаж 1.1 сая төгрөгөөр авсан. Анх 18 хүүхэд тоглох боломжтой хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дугуйлангийн хэлбэрээр, цөөн хүүхдийг хичээллүүлж байлаа. Хүүхдийн сэтгэхүй, олон талт оюун ухааныг хөгжүүлждэг энэ хөтөлбөрийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дэмжиж, 17 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Ингэснээр манай цэцэрлэгийн 336 хүүхэд нэгэн зэрэг оюун ухаанаа хөгжүүлэх тоглоомоор тоглох боломж, бололцоогоор хангаж өгсөн юм. Манай цэцэрлэг нийслэлийн Чингэлтэй дүүргийн захын хороо гэр хорооллын нутаг дэвсгэрт байршдаг.  Гэхдээ манай цэцэрлэгт олон улсын стандартад нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэдгийг онцоллоо.

Үнэхээр ч нийслэлийн дүүр­гийн аль нэг захын хороонд байрладаг боловс­ролын байгууллага гэхээр орчин нөхцөл тааруу, хүүхдийн тоо олон, сургалтын хөтөлбөр хоцрогдсон  гэдэг ойлголт “халагдаж”, ард хоцорсныг 280 дугаар цэцэрлэгээс харж болохоор байлаа.

 

Б.Энхцэцэг: Манай цэцэрлэг халдвар, хамгааллын дэглэмийг сайн баримталдаг

Өнөөдөр энэ цэцэрлэгт 320 орчим хүүхэд хүмүүжиж байна. Тус цэцэрлэг нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээгээрээ тооцвол 400-500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна. Басхүү хүүхдүүд анги, танхимдаа  дулаан, тухтай байх орчныг бүрдүүлэх зорилгоор Засаг дарга анги бүрийг хивс, зөөлөн нийлэг эдээр бүрэн хангаж өгсөн байна. Тэгвэл цар тахлын дараах үеийн боловсролын өмнөх насныхны цэцэрлэгийн нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ гэдгийг энэ цэцэрлэгээр жишээлэн хүргэе.

Хүүхдүүдийн халууныг өглөө, орой хоёр удаа хэмжинэ. Мөн  анги танхимын  дулааныг хэмжинэ. Дараагаар нь хүүхдүүд өөр өөрсдийн аяганд хийсэн содатай бүлээн усаар амаа зайлж, ариун цэврээ сахиснаар өглөөний дасгалаа хийнэ. Тус цэцэрлэгийн их эмч Б.Энхцэцэг “Би ажилчид, хүүхдүүдийн эрүүл мэнд, байгууллагын эрүүл ахуйд анхаарч ирсэн. Манай цэцэрлэг халдвар, хамгааллын дэглэмийг сайн баримталдаг. Ингэснээр манай цэцэрлэгт халдварт өвчин гараагүй. 

Бид аарц, чацаргана гээд хүүхдийн дархлааг дэмжих хоол хүнсээр хангадаг. Мөн өрхийн эмнэлэгтэй хамтарч ажиллан, хүүхдүүдийнхээ 80 гаруй хувийг улирлын томуугийн вакцинд хамрууллаа. Ажилчдын 50 хувийг хамруулсан” гэлээ.

Ийнхүү хүүхдүүд саруулхан, тохитой, дулаахан анги танхимдаа оюун ухаанаа тэлж, хөгжүүлэн, хүмүүжиж байна.

Олон улсын “I’m brick”   “Монтессори”, “Steam” хөтөлбөрийг дүүргийн 38 цэцэрлэгт хэрэгжүүлж байна

Үүнээс гадна “Монтессори”, “Steam” олон улсын хөтөлбөрийг тус дүүрэг сургуулийн өмнөх боловсролд зориулан хэрэгжүүлж байгаа аж. “Монтессори” хөтөлбөр нь тусгай бэлтгэсэн орчинд хүүхдийг хөгжүүлэх арга барил юм. Хүүхдэд өөрөө хөгжих боломж олгодгоороо давуу талтай. “Монтессори” арга зүйн гол зорилго нь хүүхэд өөрийгөө нээж илрүүлэх, таньж мэдэх орчныг бий болгох замаар өөртөө дотоод хүчийг бий болгоход оршино. Хүүхдийг хүмүүжүүлэх биш хөгжүүлэх систем аж.

Харин “Steam” олон улсын хөтөлбөрт нь  сургалтын хамгийн оновчтой арга барил болох, хүүхдүүд баг болон өөрсдийн гараар бүтээл хийж, бүтээлээ ашиглан туршилт явуулах, шинийг санаачлах, хэлэлцэх замаар үйлдэн суралцдаг чухал онцлогтой гэнэ.  

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас сургуулийн өмнөх боловсрол төдийгүй ерөнхий боловсролын сургуулийн сургалт, арга зүйд анхааран ажиллаж байгаа аж. Тухайлбал,  Хайлаастын эцэст байрлах 149 дүгээр сургуульд  Технологийн кабинетыг орчин үеийн тоног, төхөөрөмжид тулгуурлан, өсвөрийн зохион бүтээгчдэд  зориулан тохижуулсан байна.  Мөн Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн 17, 72, 49 дүгээр сургуулийг тус бүр Орос хэлний төвтэй болгожээ.

Ийнхүү боловсролын ялгааг арилгах, хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох Чингэлтэй дүүргийн Засаг даргын бодлого захын хороонд хэрэгжиж байна. 

Н.Энхлэн

Монгол үнэн сонин №044/525/


Боловсролыг хүртээмжтэй хөгжүүлэх Засаг даргын бодлого захын хороонд хэрэгжиж байна
Боловсролыг хүртээмжтэй хөгжүүлэх Засаг даргын бодлого захын хороонд хэрэгжиж байна
Боловсролыг хүртээмжтэй хөгжүүлэх Засаг даргын бодлого захын хороонд хэрэгжиж байна
Боловсролыг хүртээмжтэй хөгжүүлэх Засаг даргын бодлого захын хороонд хэрэгжиж байна
Боловсролыг хүртээмжтэй хөгжүүлэх Засаг даргын бодлого захын хороонд хэрэгжиж байна

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 17 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 18 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 18 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 18 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 19 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 19 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 19 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 19 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 19 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 19 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 19 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 19 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 20 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 20 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 20 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 20 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 20 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 20 цагийн өмнө