Зян Земин 96 насандаа таалал төгсчээ


Тяньаньмэний талбайн жагсаалын дараа засгийн эрхэнд гарсан БНХАУ-ын удирдагч асан Зян Земин 96 насандаа  таалал төгсчээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлэхдээ  “Нөхөр Зян Зэмин таалал төгсөж,  манай нам, цэрэг арми, ард түмэнд үнэлж баршгүй гарз хохирол тохиолоо. Тэр бол  нэр хүндтэй гарамгай удирдагч, агуу марксист, төрийн зүтгэлтэн, цэргийн стратегич, дипломатч, шалгагдсан коммунист байсан” гэжээ. БНХАУ-ын түүхийн томоохон зүтгэлтнүүдийн нэг тэрбээр 1997 онд Хонконгийг тайван замаар эргүүлэн авах ажиллагааг удирджээ.  “Фалун Гун” шашны шашны бүлэглэлийн эсрэг 1999 онд хатуу тэмцэл хийснийхээ төлөө шүүмжлүүлж байсан. Тяньаньмэний 1989 оны жагсаалын дараа Зян Земин  Хятадын эрх баригч Коммунист намын даргаар томилогдсон ч улс орноо дипломат тусгаарлалтаас гаргаж, урьд өмнө байгаагүй эдийн засгийн өсөлтийг бий болгосон юм.

Х.ЗАЯА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 17 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр